Хөтлөгч Санжаагийн эхнэр хэдхэн сарын өмнө Жими авчихлаа хэмээн инстаграм хуудастаа оруулж байв. Тэгвэл одоогоос хоёр сар гаруйн өмнө хөтлөгч залуу эхнэр, хүүхэд нь машины осолд орсон талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг цахим хуудастаа оруулсан юм. Тэгвэл эхнэр нь машинаа худалдаж авсан газраа гомдолтой байгаа гэнэ. Учир нь ослын үеэр дэр нь задраагүйн улмаас эрүүл мэндээрээ насаараа хохирлоо гэсэн юм. 

Тэрбээр: Заза зөндөө хүлээлээ нэг ‼️АНХААРУУЛГА‼️ хэлчихье та хэдэд маань хэрэгтэй байх.
‼️NO "SUZUKI MONGOLIA" ‼️
‼️NO "БРИДЖ ХХК"‼️
-Албан ёсны дистрибьютор компаниас яах гэж худалдан авалт хийдэг вэ?
1.Найдвартай.
2.Баталгаатай.
3.Аюулгүй байдал. /Хамгийн гол нь/ тийм тулдаа ч үнэтэй байдаг байх.
-Эднийхээс 0км Jimny авсан 3 сар унасан 1100 км явсан машин мөргүүлж 3 эргэхэд дэр нь задарсангүй.Эхлээд төмөр сайтай гэж бодож байсан ч, хэт доргилтоос болж дотор нь байсан хүмүүсийн тархины судас нарийсч, тархины цусан хангамж муудсан.Гол нь энэ нь ямар ч эмчилгээгүй./Сүүлд мэдсэн/ Ирээдүйд цус харвалтын гол эх үүсвэр.Цоо шинэ найдвартай гэж авсан машиных нь дэр задарчихсан бол энэ зүйл тохиолдохгүй байсан.
-0км тэй машин чинь дэр чинь задарсангүйгээс болоод бид эрүүл мэндээрээ хохирлоо.Танайх албан ёсны газар, үйлдвэрийн доголдолтой машин зарсан байна.

Танайх ямар харуцлага хүлээх вэ? гэж асуулаа...
suzuki_mongolia_official бидэнд ямар хариу өгсөн бэ гэвэл?
БИД НАР ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ.
COME ON !!!! Яаах гэж албан ёсны гэдэг нэр зүүж байгаа юм бээ? Та нар зүгээр албан ёсны нэр зүүсэн ЧЕНЖ юм байна лээ.Одоо наад өөрсддөө өгсөн нэрээ авч хая!!!
-Үйлдвэрийн алдаатай машинаа ч хүлээн зөвшөөрч чадахгүй, урдаас дэр задрах хэсгүүд дээр хүчтэй цохилт ирээгүй байна гэж хариулт өгхөөсөө ичэээ, 3 эргэчихээд байхад шүүдээ.
-Нэр төрд халдаж байна гэж үү? Харин ч бодит байдлаараа танай компани бидний эрүүл мэндэд ноцтой халдчихаад таг чиг байсаар байна.
-Нэг л зүйлийг хэлье.Энэ компани өөрсдийн буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх хэмжээний этиктэй компани биш байна лээ шүү.
-Тэгээд ч 3 эргэж байхад 0км ямар ч машины хараал идсэн дэр заавал задрах ёстой.Бүр ЗАААВАЛ ШҮҮ.
-Өөрсдийн буруутай үйлдлээс үйлдвэрийн алдаатай машин зарчихаад, бид нар хариуцлага хүлээхгүй гэж хэлж байгаа нь дистрибьютор компаны хувьд ЛУЙВАР ШҮҮ!!!!
-Групп компани битгий хэл миний жижигхэн аяллын компани хүртэл эрүүл мэндтэй холбоотой чухал асуудалд эрсдэл хүлээх этиктэй.
-Битгий эд нарт дараагийн хүмүүс хулхидуулаасай гэсэндээ энэ постыг анхааруулга болгож хийлээ.
-АЛБАН ЁСНЫ ❌ LOL

Машин нь яагаачгүй гээд чичрээд байгаа хүмүүсээ‼️Миний машин осолд ороод хэдхэн хоногийн дараа журмын хашаанаас шууд suzuki_mongolia_official руу явсан байдаг юмаа!
-Ерөөсөө ч камер шүүх хугацаа нь дуусангуут гэнэт ингээд шантаажлаад байгаа юм биш 
-Эдний талаас “Японоос хүмүүс ирж шалгаад явсаан, ослын дэр нь зүгээр. Гол нь ЦЭГ-ээ олоогүй байна” гээд байгаа юм. Тэгвэл ослын дэр нь зүгээр гэсэн баримтаа явуулаа гэхэд таг чиг алга болсон газар!
- 3 эргэсэн нь үнэн юм уу гээд байгаа хүмүүс очоод үзэж болноо. Зэвэртлээ suzuki_mongolia_official гадаа 3 сар зогсож байгаа шүү. Очоод үзээрэй!
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин 
Жич: Муу машин гэсэнгүй ээ, би өөрөө jimnylover байсан хүн. Ганц миний машин дээр доголдол таарлаа гэж бодож байсан юм гэтэл угаасаа 75 саяын машин бол SAFETY БАЙХГҮЙ гээд өөрсдийнх нь хүмүүс хэлж байна лээ. За тэгээд над шиг байдалд орохгүйн тулд дор хаяж 300-700 саяын машин унах ёстой юм байна лээ шүү!"хэмээв.