"Гоёл 2024" наадмын шинэхэн топ А.Сайхантамиртай танилц /фото/
2023/11/20
"Гоёл 2024" наадмын шилдэг топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорлоо. Тэр 1995 оны зургадугаар сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд цэг эхээс 10-уулаа. Тэрбээр гурван эгч, гурван ах, нэг дүүтэй өнөр гэр бүлтэй. Түүний биеийн өндөр 180 см. 53 кг, биеийн харьцаа 92.60.94.
Бага насаа Хэнтий аймагт өнгөрүүлсөн бөгөөд буриад ястан. Ёочин хөгжмөөр 14 жил хичээллэж, багаасаа урлагийн боловсрол эзэмшиж өсжээ.
Мисс, загвар өмсөгч бүсгүй 2016 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Анх 16 настайдаа Шилмэл загварын ордонд Г.Нармандах, Э.Сэлэнгээ багшийн шавь болж байжээ.
Тэрбээр “Мисс-Монголиа 2014” тэмцээнд оролцож, 18 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан. Мөн 2014 онд болсон “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, гуравдугаарт шалгарахаас гадна “Шилдэг үндэсний хувцас” номинацийн эзэн болсон. Дараагаар нь “Буриадын мисс” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байжээ.
Түүнчлэн “Гоёл-2016” наадамд оролцож, дэд байрын шагналыг хүртэж байсан юм. "Дэлхийн авьяаслаг мисс”-ийн тэмцээнд оролцож, дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлж байв. Ингээд шинэхэн топын зургаас сонирхуулж байна.
Зочин · 2023/12/16
SEKEER XNGAAD80955877
Болдко · 2023/12/15
180 см өндөртэй хүн 53 кг жинтэй байгааг л гайхаад байх юмаа
Зочин · 2023/11/27
S AWI80955877
багш · 2023/11/25
Сайхан бүсгүй бна.