А.Отгонцэцэг: Холимог ДНХ хумснаас нь илэрсэн гэдэг бол хүн амины хэрэг байна гэж үзэх хангалттай үндэслэл шүү, шинжээч нар аа
2023/11/20
Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олсон мэдээлэл тухайн үедээ хэвлэлээр цацагдаж байв.
Тэгвэл энэхүү хэргийн талаар түүний эхнэр А.Отгонцэцэг удаа дараа хэвлэлийнхэнд хандаж, хэргийг үнэнээр нь шинжээчийн дүгнэлтээ хийж өгөхийг шаардаад байгаа билээ.
Тэрбээр, Хасу шивэрт амралтын газрын Д блок барилгын хойд талд цахилгаан үүсгүүр моторын зүүн урд хэсээс олдсон гэх 2 давхрын тагтны 6×26см хэмжээтэй цусаар бохирлогдсон модонд шинжээч томилж шинжилгээ хийхээр болсон.
Шинжээчид дараах асуултуудад үндэслэлтэйгээр тайлбарлаарай
НЭГ: Талийгаач нь 174 см, 77кг жинтэй бөгөөд 11 метр өндөр буюу 4 давхраас ердийн энерцээр унах үед 2 давхрын тагтны 6×26см хэмжээтэй модон дээр цохигдох үеийн агшин зуурын хугацаанд (1 секунд ч хүрэхгүй) тухайн мод нь цусаар бохирлогдох боломжтой юу?
- Тодруулбал талийгаачийн биед ил үүссэн шарх, гэмтэл байхгүй, арьс салст бүрэн бүтэн байх үед хатуу мохоо зүйлд хүрэлцэх төдий цус гарч, модонд цус нэвчин бохирлогдох боломжтой юу?
- Жишээ болгож бичихэд: бид хутгаар юм хэрчиж байхдаа санамсаргүй гар хуруугаа эсгэх эсвэл санаандгүй унаж, бэртэж гэмтэхэд шууд цус гараад байдаг билүү???
Цус гарахад бас биологийн хугацаа гэж юм бий.
- 2 давхарын тагтны хүрээ модонд цохигдохдоо толгойн зулай хэсгээр цохигдоход тэр зузаан хуйхтай хэсэг тийм ч амар язарч, цус гарахгүй нь тодорхой.
ХОЁР: тагтны хашлаганы модон дээр цохигдлоо гэж үзэхэд яаж агшин зуурын богино хугацаанд 3 өөр хэсгүүдэд мод нь цусаар бохирлогдоод байгаа юм бол????
ГУРАВ: ХАШЛАГАНЫ мод нь цусаар бохирлогдчихоод байгаа юм бол дуссан, цацарсан, будагдсан цус аль нь болохыг тайлбарлаад өгчихөөрөө ШИНЖЭЭЧ НАРАА!!!!
ЭНЭ БОЛ ӨНДРӨӨС УНАЛТ БИШ! Онц хэрцгий хүн амины хэрэг.
-Хэргийн газрын үзлэгээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна гэж хардах маш олон үндэслэлүүд бий-
1. Физикийн болон хүндийн хүчний хуулиараа чөлөөт уналтаар 4 давхараас унах явцад 2 давхарт цохигдох боломж 0%
2. 2 давхарт цохигдсон гэдэг нь ч үндэслэлгүй. Модон дээр цохигдонгуут мод нь салж ховхорч унасан ч маш сэжигтэй. Хүний гараар зориудаар авч салгасан байх магадлал өндөр.
3. тухайн хашлаганы мод нь яаж нэгэн зэрэг 3 өөр хэсгүүдэд цусаар бохирлогдох вэ дэ? ямар ч хүн хараад ойлгох талийгаачийн бүх хумснуудад нь яагаад 2, 3 хүний цусны ДНХ тогтоогдоод байгаан бэ?
Холимог ДНХ хумснаас нь илэрсэн гэдэг бол Хүн амины хэрэг байна гэж үзэх хангалттай үндэслэл шүү" гэлээ.
Зочин · 2023/11/20
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch