Цэргийн сахилгын байранд хяналт шинжилгээ хийлээ
2023/11/20
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг цэргийн сахилгын байрны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж ажиллалаа.
Хяналт шинжилгээний хүрээнд тус цэргийн сахилгын байрны нөхцөл байдалтай танилцан, удирдлага, алба хаагчидтай уулзаж эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангаж, урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөгөө өглөө.