2028 онд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метро явна гэв
2023/11/22
Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.
Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан ТЭЗҮ хийх олон улсын тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа.
Метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэж өгөхөөр боллоо. Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур метроны 22.3 километр зам барих ажлыг хийх төслийг танилцуулж байгаа.
2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана.
2024 оны хоёрдугаар сард зураг төслийн ТЭЗҮ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ.
2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийнэ.
2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ.
2028 онд метротой болохоор төлөвлөсөн.
Хоёрдугаарт үүнтэй зэрэгцээд Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан бөгөөд нийслэлээс хөрөнгө гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг ТЭЗҮ гарсны дараа шийднэ" гэв.
ТЭЗҮ буюу зураг төсөл гарсны дараа метро барих нийт үнэ гарах аж. 2013 онд ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.7 сая ам.долларт метро барих боломжтой гэсэн асуудлыг ярьж байгааг тэрбээр хэллээ.
Манай улсад метроны зураг төсөл хийж байсан туршлагатай компани байхгүй учир олон улсын тендер зарлах юм байна.
Тэрбээр сэтгүүлчийн асуултад "10, 20 жилийн өмнө метро барих нь хүмүүст үнэмшилгүй байсан. Сүүлийн 10 жилд олон улсын түвшинд метро барих ажил эрчимтэй явагдаж байна.
Азийн 52 орноос 50 нь метротой болсон байна. Саяхан хамгийн ядууралтай таван орны нэг гэгдэж байсан Вьетнам, Бангладеш улс метротой болчихсон.
Хамгийн сүүлд хөрш зэргэлдээ БНХАУ-ын Хөх хотод метро баригдсан гээд энгийн зүйл болсон" хэмээн хариуллаа.
Зочин · 2023/11/23
Дүүжин тээвэр бас олон жил яригдсан метро бүүрч олон ингээд ээлжлээд яриад бвал тавигдчихдаг юм бишүү худалч хулгайч луйварчидаа юуч хүсээд хүлээгээд нэмэргүй
Даваажамц · 2023/11/23
Маршрутаа тавьчихаа. Маршрут оновтой байх ёстой. Уул нь УБ хот Амгалан тийш хөгжих, тэлэх газар байхгүй дээ. Хотын ундны эх үүсвэрийн газар тэнд байгаа
Davaajamts · 2023/11/22
Амгалан руу юугаа хийж яваа юм бол. Долоон буудал тийш явах хэрэгтэй биш үү. Эхний ээлжинд Яармагаас Долоон буудал, дараа нь Таван шараас Офицер шүү. Эс бөгөөс боль
МАН-ын молиго · 2023/11/22
Энэ худлаа шүү өмхий малууд аа..