Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Намайг долоон үндэслэлээр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, гэрч байснаа шууд яллагдагч болчихлоо
2023/11/24
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "Найман ишигний хэрэг"-ийг сурвалжлах явцдаа шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Хоёр хоногийн өмнө түүнийг гэрчээр дууджээ. Гэтэл өнөөдөр яллагдагчаар татах тогтоол хүргүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагын ажилтан Зариг.мн сайтын редакцад иржээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ асуудлаар талбай дээр мэдээлэл өгч байна.
Тэрбээр, Манай ажил дээр өглөөнөөс хойш нэг хүн ирээд "Н.Өнөрцэцэгт бичиг өгөх гэсэн юм. Өөрийнх нь гарт өгөх ёстой” гээд. Тэгсэн чинь манай өмгөөлөгч рүү залгаад “Н.Өнөрцэцэгт прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн юм” гэж ярьсан байдаг. Уг нь бид хоёр чинь хоёр хоногийн өмнө прокурорын мэдэгдэх хуудсаа авчихсан байхгүй юу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс миний нэр дээр гомдол гаргасан юм байна.
Долоон үндэслэлээр шүүхийн нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж гомдол гаргажээ. Хэнтий аймгийн шүүхэд найман ишиг хулгайлсан хэргийн шүүх хурлыг би сурвалжилсан. Нэгдүгээрт, шүүх хурлыг сурвалжлахдаа, гадна индэр байршуулаад иргэдийг нээлтэй санал бодлоо илэрхийлэх боломжоор хангасан. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзжээ. Мөн тухайн үед нэг малчин залуу “Найман ишигний хохиролтой юм бол үүнийг ав” гээд улаан голдуу найман ишиг авчирсан. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж буруутгасан байна. Шүүгчийн зүгээс 80 настай эмээ болон Төмөр гуай, Гэрэлзаяа нартай муухай харьцаж байсан. Би тэр үед нь настай хүмүүстэй яасан муухай харьцдаг юм бэ гэж шүүгчид хандаж хэлсэн. “Наян настай эмээг цус харватал нь шүүж байна” гэж би цахим хуудаснаа бичсэн.
Дайриймаа гуай шүүх хурлын үеэр бие нь муудсан. Даралт нь тухайн үед маш өндөр байсан. Ингэж бичсэнийг мөн буруутгажээ. Найман ишигний хэргээр хоригдож байсан хүмүүс шүүхийн шийдвэрээр суллагдахаар болсон шүү дээ. Тэр бол миний хувьд ялалт. Тиймээс “Найман ишигний хэрэг дээр яллаа” гэж бичсэн.
Үүнийг бас шүүхэд нөлөөлж, нэр төрд нь халдсан болж байгаа юм байна. Гэтэл би зүгээр л сэтгүүлчийн ажлаа хийсэн шүү дээ. Намайг анх гэрч гэж байснаа сэжигтэн болгосон. Би цагдаагийн байгууллагын ажлыг ямар мэдэх биш. Тийм л юм байх гэж бодсон. Гэтэл хоёр хоногийн дараа намайг яллагдагчаар татахаар болсноо мэдэгдэж байна. Гэрч байснаа шууд яллагдагч болж болдог юм уу?
Уг нь бол анх сэжигтнээр мэдүүлэг байцаалт аваад, гэм буруутай нь баримтаар нотлогдвол яллагдагч болох ёстой биз дээ. Гэтэл надаас гэрч, сэжигтнээр ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй мөртлөө шууд яллагдагч болгож байгаад үнэхээр гайхаж байна.
Иймээс хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой. Өнөөдөр би иргэдийг талбай дээр ирж, эрх нь зөрчигдсөн, хохирсон асуудлаа олон нийтэд яриач гэж уриалмаар байна. Иргэд маань ирж хэвлэл мэдээллийнхэнд хохирсон асуудлаараа мэдээлэл өгөх хэрэгтэй. Өнөөдөр надад маш олон иргэн гомдол гаргаж байна. Би ганцаараа тэмцээд байвал хохироод дуусах юм байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид та бүхэн минь ирж, энэ хууль бус үйлдэл, иргэдийн хохирсон асуудлыг олон нийтэд гаргаж тавь" гэлээ.
ЗОЧИН · 2023/11/26
ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ЭЛДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ ТАРХИ УГААН ШҮҮХИЙН БАЙРНЫ ГАДАА ТУХАЙН ӨДӨР НЬ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИН САМБАР ХАТГАН ХҮМҮҮС ЦУГЛУУЛАН ТУРХИРЧ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХИЙГ ИЛТЭЭР САНААРХСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛСАН !!!
Зочин · 2023/11/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
шаабар · 2023/11/25
Ямарваа нэг юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Заримдаа дэндүү увайгүй загнаад байх шиг харагдаг шүү. Будаач будаач гэхээр сахалаа будаж болохгүй л дээ. Сэтгүүлч гэдэг хаа ч хамаагүй юу хүссэнээ хийж болно гэсэн үг биш л дээ. Цаашдаа анхаарахад илүүдэхгүй. Цаад талд нь бас эрх чөлөөгөө эдлэх, нэр төрөө хамгаалуулах эрхтэй Монгол Улсын иргэн байгааг мартаж болохгүй.
Зочин · 2023/11/25
хуулийн байгууллагын шийдвэрлэсж байгаа хэрэг рүү нэг их оролцоод ангалзах хэрэггүй л байхгүй юу даа сайхан хулгайч нар эгр бүлээрээ гэдэг нь тогтоогдсон л юм билээ дээ юу гэж зүгээр байгаа хүнийг шүүх шийдвэхэв дээ
Бүү хуцаа амхий боол · 2023/11/25
Монголчуудбг доромжлон тохуурхаж монголын бачлагийг цуслан баяжигч чиний сүүлчийн өдрүзд ирж байна
Хуцах шиг болжээ · 2023/11/25
Манан мафийн угаадас ялгадас шавхруугаар хооллогч
Иргэд · 2023/11/24
Сэтгүүлч нэрийг гутаадаг авгай шүү
oogii · 2023/11/24
ЗӨВ. ЧИ ХЭРЭЭ МЭДЭЖ ДАРАВГАНААРАЙ