Бүлэглэн зодоон хийсэн хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүлэг болон хуваагдан зодоон хийж буй хүүхдүүдийн бичлэг нийгмийн сүлжээнд тархсан билээ.

Тэгвэл энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэсээс шалгаж байгаа аж. Одоогоор хэргийн тухай мэдээлэл гараагүй байна.