Б.Энхбаяр: Амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт нь мөрдөн байцаалтын асуудал учраас мэдээлэл өгөхгүй
2023/11/29
ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо хэмээн энэ сарын 15-нд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлж байв.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амиа алдсан шалтгаан тодорхой болсон эсэх ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар Тэрбээр өнөөдөр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Сайд Б.Энхбаяр "Зэвсэгт хүчний анги салбаруудад шалгалт хийх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр Хүний эрхийн комиссыг байгуулан ажиллаж байгаа.
Тодорхой хэрэг учралын талаарх шүүх шинжилгээний дүгнэлт нь мөрдөн байцаалтын асуудал учраас мэдээлэл өгөхгүй" гэв.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өглөө нас барсан хэрэг гарсан юм.
Зочин · 2023/11/30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
Зочин · 2023/11/29
Нууцлах юм бгаа бололтой