Б.Дэлгэрсайхан: Метроны төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх бүхий л арга замыг эрэлхийлж ажиллана
2023/12/01
Нийслэлийн Улаанбатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны V дугаар хуралдаан Төрийн ордонд /12.01/ боллоо.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Тэрбээр " Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй автозамын түгжрэлийн асуудалд дүн шинжилгээ хийх, түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах, гарц шийдлийг эрэлхийлэх нэгдсэн нэг бодлогын дор зангидаж үйл ажиллагаагаа явуулан цаг алдалгүй үр дүнд хүрэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, холбогдох яам агентлагуудтай хамтран 2022 оны 341 дүгээр тогтоолоор хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог байгуулсан билээ. Миний бие цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас гадна хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хот байгуулах, хүн амын хэт төвлөрлийг задлах зорилгоор Чингисхаан олон улсын нисэх буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ зуун мод хот байгуулах ажлыг ахалж ажиллахаар болоод удаагүй байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Алсын хараа-2050", Улаанбаатар хотын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө 2040, зэрэг суурь бодлогын бичиг баримтууд, бүх орон нутгуудыг тэнцвэртэй хөгжүүлэх, нийслэл улаанбаатар хотыг амьдрахад таатай, хүн төвтэй хот болгон хөгжүүлэх, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дунд хугацааны бодлогыг үндсэн зорилтын нэг болох Хот хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих замаар улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг бууруулах, хүн амын шилжилт хөдөлгөөний зохистой түвшинд барих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Статистик судалгаагаар, 1.7 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг, улаанбаатар хотод амьдарч байна.
Түгжрэлийн асуудалд Улаанбаатар хотын шинэ удирдлагатай хамтран анхаарал хандуулан ажиллаж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг мөн эрчимжүүллээ. Монгол Улсын Засгийн газраас метротой болох түүхэн шийдвэр гаргалаа. Метроны төслийн эхний ажлууд хийгдэж, удахгүй олон улсын зах зээлд нээлттэй тендерийг зарлана. Энэ асуудалд Хотын удирдлага гол үүрэгтэй ажиллаж байгаад талархаж байна. Одоогоор ажлын даалгаврыг биелүүлэх ажил үргэлжилж байна. Метроны хувьд өмнө нь хэд хэдэн судалгааг хийж байв. Харин энэ удаа Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэснээрээ онцлог юм. Энэ нь түгжрэлийг бууруулах ажилд томоохон алхам боллоо. Метрог аль болох богино хугацаанд барих бүхий л арга замыг ирэлхийлэн ажиллах болно. 2024-2028 онд эхний ээлжийн шугмуудыг хэрэгжүүлсэн байдлаар тусгаад байна. Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг харахад боломжийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн итгэл үнэмшил харагдаж байна. Бодлогын томоохон бичиг баримтын хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх түүнтэй уялдуулах урт, дунд хугацааны товчхон, харин ойрын хугацаанд нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж энэ удаагийн үндэсний хорооны хурлаар гишүүд та бүхнээр хэлэлцүүлэн, зөвлөмж гаргана. Үүнийг дэмжин батална гэдэгт найдаж байна.
Түгжрэлийн бас нэг үндсэн шалтгаан нь төрийн үйлчилгээг хотын төв рүү хэт төвлөрсөн байдлаар шийдсэн асуудал юм. Тиймээс хотыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах дэд төвийг байгуулах, зах хэсэгт төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх дээр хотын удирдлагууд тодорхой ажил хийхээр төлөвлөлөө. Үүнийг бид дэмжин ажиллаж байна. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлнэ" гэлээ.
Зочин · 2023/12/03
hotoo gadagshin tel metro heregui
Зочин · 2023/12/03
10гаруй жил ярьсан үлгэр хэзээ дуусах вэ чадахгүйгээ хүлээн зөвшөөр эхлээд метро тавих маршрут нь ачаалал үүрэхгүй тийм л юм хийсэн болдогшд
ard · 2023/12/03
сонгууль сонгууль сонгууль
Зочин · 2023/12/01
SEKSDXU80955877