15-16 насны хүүхдүүд 60 настай иргэнийг зодож аминд хүрчээ
2023/12/05
Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ. Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Зочин · 2023/12/06
Өө хөөрхий өсвөрийн алуурчид. Насанд хүрээгүй болохоор ялгүй л дээ.