Жүжигчин Тодоо: Аав боллоо, эхнэртээ сөгдөн мөргөе
2023/12/06
Драмын театраас олны танил болсон жүжигчин Тодоог өдгөө залуус андахгүй ээ. Тэр сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэж бие бялдартаа ихээхэн анхаарч явсаар заяаны ханиа олсон.
Тодоогийн хайртыг Б.Хонгорзул гэдэг бөгөөд багш мэргэжилтэй. Өдгөө хувийн бизнес эрхэлж байгаа. Хосууд анхны үрээ дөнгөж сая өлгийдөн авчээ. Жүжигчин Тодоо "Эвий дээ хайрт минь яасан ч их өвдөж, яасан ч их тэвчээр зааж эх хүн болов доо, Аав боллоо Тодгэрэл ээ. Хайртдаа баярлалаа гэж хэлэхэд ч энүүхэнд...сөгдөж мөргөе чамдаа" хэмээн хүүтэй болсон баярт мэдээгээ хуваалцлаа.
Уншигчдынхаа өмнөөс эх, үрд эрүүл энхийг хүсье.