Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцосыг Горихын баруун салаанаас олжээ
2023/12/07
Улаанбаатар хот Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Горхи тэрэлжийн баруун салаа” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 9 км-т/ Тус дүүргийн харьяат иргэн Ч 12.02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 07:00 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч /50 настай, эрэгтэй/-ыг 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:07 цагт тус хорооны “Горихын баруун салаа” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2023/12/07
45DESH S XUSSN ERD80955877
Зочин · 2023/12/07
S XN80955877