Орон сууцны үнэ 1.5 хувиар өсжээ
2023/12/08
2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.%, өмнөх сараас 1.5%-аар өсжээ.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг,
Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.