"ЗУЛ САРЫН АЯЛГУУ" жазз, поп опера тоглолт эшиглэхэд 5 хоног үлдлээ
2023/12/11
Дуурийн театрт 20 жил уран бүтээлээ туурвиж яваа МУГЖ Ө.Уянга кларатурный сопрано партиг нуруун дээрээ үүрч яваа чадварлаг нэгэн.
Тэрбээр Р.Леонкаваллогийн “Палячи” дуурийн гол дүр Недда, алдарт Доницеттийн “Лючия ди Ламмермур” дуурийн гол дүр Лючия, “Риголетта” дуурийн Жильда, “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Аида” дуурийн Аида, “Тоска”-гийн Тоска Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Розина, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Тамина гүнж, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүр, “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхамын дүр гэх мэтчилэн маш олон дүрийг Дуурийн театрынхаа тайзнаа дуулж, амилуулжээ.
Дэлхийн тайзнаа Монгол улсынхаа нэрийг алдаршуулдаг түүнд монголынхоо дуурийн хөгжилд томоохон шинэчлэл хийж жазз опера гэдэг зүйлийг гаргаж ирж, тоглолт хийх бодолтой олон жил явжээ. Тэгвэл түүний энэ том мөрөөдөл арванхоёрдугаар сарын 16-нд буюу ирэх Бямба гаригт биеллээ олох гэж байна.
МУГЖ Ө.Уянга Монголын анхны жазз, поп опера тоглолтдоо ЗУЛ САРЫН АЯЛГУУ нэрийг хайрлажээ. Түүний тоглолт эгшиглэхэд 5 хоног үлдлээ.
Тус тоглолтод, Анир поп оркестр, Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ, Баянмонгол жазз оркестр, Удирдаач С.САРУУЛ-ОД, Дуучин Э.АНХБАЯР МУГЖ, Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ, Дуучин НААГИЙ, Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ, Концертмейстр, төгөлдөр хуурч, Э.НАМУУН, Концертмейстр, төгөлдөр хуурч, Ү.УРТНАСАН нар оролцож хүрэлцэн ирсэн үзэгчддээ гайхалтай үдшийг бэлэглэх юм.
ЗУЛ САРЫН АЯЛГУУ тоглолт 19:00 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд болох бөгөөд тасалбарыг СТӨ-ний касс болон Ticket.mn-с захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 80821656 дугаараас авахаас гадна МУГЖ Ө.Уянгагийн албан ёсны цахим Uyanga U. Opera Singer хуудаснаас аваарай.