2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих хуультай танилц
2023/12/12
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сарын 660 мянган төгрөг бол цагийн ажлын хөлсний доод хэмжээ 3929 төгрөг болж байгаа гэсэн үг юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2007 оноос хойш өөрчилж эхэлсэн. Өнөөг хүртэл нийтдээ долоон удаа өөрчлөгдөж байжээ. 2007 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 мянган төгрөгтэй байсан бол долоо дахин өсжээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор ийнхүү тогтоож, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг:
- Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт,
- хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа,
- Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ,
- эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин,
- инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан юм.
-
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм.
Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин (хөлс)-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар хэмээн тодорхойлсон байдаг.
Улсын хэмжээнд ажил эрхэлж буй 1,1 сая гаруй хүмүүсийн 18 хувь нь цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Үлдсэн 82 хувь нь үүнээс үүдэх НД-ын шимтгэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэсэн дарамтыг нуруундаа үүрдэг гэх шүүмж нийгэмд бий.
Dd · 2023/12/16
Hudelmeriin hulsnii dood hemjeegeer tsalinjigch baigaa humuus ND shiitgel telne Harin huvi hunii orlogiin alban tatvariin yamar hungelelt edleh ve?
Зочин · 2023/12/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/12
Нэмээд нэмээд 200долларч хүрэхгүй бншдээ
Зочин · 2023/12/12
S XUSNR TAICHI80955877
Зочин · 2023/12/12
Neg sain huuli batalj chadahgvi bainga oorchlogddog archaagui uls shuu
Зочин · 2023/12/12
48DSH SEKSYG SXN XANAGCH ERD80955877
Зочин · 2023/12/12
S XN80955877