ЦЕГ: "Яагаад бензин өгөхгүй байгаа юм бэ" гээд түгээгч эмэгтэйг түлхэж, гэмтээсэн хэргийг шалгаж байна
2023/12/12
Цагдаагийн байгууллагад 2023 оны энэ сарын 10-ны өдрийн 20:15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай эрэгтэй яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэн унагасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Зочин · 2023/12/13
Эмэгтэй хүн болхоор нь цохиж муу эр эмэгтэй хүнд дээрэлхүү бдаг ялангуяа монгол эрчүүд
Шушинга амбан · 2023/12/12
Ингэж алалцаж байхаар Хүрэлсүхийг барьж аваад өмхий ам руу нь алгадах естой байсан юм.
Шушинга амбан · 2023/12/12
МАН-ын нүүрсний хулгайч данжаадууд ард түмнийг хооронд нь алалцуулах манж хятад технологио хэрэглээд эхэллээ.