Өнөөдөр төрийн ордонд дараах үйл явдлууд болно. Тодруулбал, 

 Туркийн Үндэсний  Их Хурлын даргын айлчлал:

09.30 цаг: УИХ-ын даргын урилгаар манай улсад албан ёсоор айлчилж байгаа БНТурк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичекийг УИХ-ын дарга З.Энхболд Эзэн Чингис хааны талбайд угтана.

09.40 цаг: УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемид Чичек нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

10.42 цаг: УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хоёр парламентын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.00 цаг: Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргад бараалхана.

12.00 цаг: БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемид Чичек Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

12.35 цаг: УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар Туркийн ТИКА-гийн санхүүжилтээр УИХ-д хэрэгжсэн төслийн нээлтийн ажиллагаанд оролцоно. 

 

          БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 24-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

                                                                                               Хэлэлцэх асуудал:

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд үргэлжилнэ:

                                                                                               Хэлэлцэх асуудал:

·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

·         “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·         “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх/;

·         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;

·         Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

·         Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;

·         Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

                                                                                                Хэлэлцэх асуудал:

·         Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсох.

4.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйнбайнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд үргэлжилнэ:

                                                                                               Хэлэлцэх асуудал:

·         2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын тухай.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

                                                                                              Хэлэлцэх асуудал:

·         Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, анхны хэлэлцүүлэг/;

·         Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангаж байгаатай танилцсан ажлын хэсгийн танилцуулга.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

                                                                                             Хэлэлцэх асуудал:

·         Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/;

·         Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох;

·         Монгол Улсаас Зүүн хойд азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөгөөний талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох.