Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийн бие муу байна. Арилгаагүй гэдэс цувдайгаар хооллож байгаа зэрэг нь эрүү шүүлтийн хэлбэр
2023/12/14
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул хорих 461 дүгээр ангийн гадна өнөөдөр мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч Б.Хонгорзул хэлэхдээ “Дөнгөж сая уулзчихаад гарч ирлээ. Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хоригдоод 10 хонож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байгаа. Биеийн байдал нь маш муу. Дуу гарахгүй, гар хөл нь чичирсэн, царай нь цонхийсон байдалтай байна. Мөн даралт нь унаж байна гэсэн.
Өлсгөлөн гэдэг 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч үхэлд хүргэх эрсдэлтэй. Өмгөөлөгчдийн хувьд аль болох өлсгөлөн зарлуулахгүй байх талаас нь зөвлөж, анхааруулж хэлж буй хэдий ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байгаа. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна.
Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар ярих нь зүйтэй.
- Унтаж амарч чадахгүй байгаа. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгадаг гэж үйлчлүүлэгч хэлсэн.
- Хөгжлийн Банкны хоригдсон этгээдүүдтэй хоол идэхээр, коридороор явахад нь байнга тааралдуулж, айдаст автуулж байгаа. Н.Өнөрцэцэг тэр хүмүүсийн нүд рүү ч харж чадахгүй байна гэж хэлсэн.
- Хоол тэжээлийн стандарт хангаагүй. Арилгаагүй гэдэс цувдайгаар хангаж байна. 10 хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байдалтай байна.
- Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна.
Энэ мэт нөхцөл байдал нь эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Түүний хувьд бүх зүйлс давхцаад муу бодол хүртэл төрүүлж байна гэж ярьсан" гэж хэлэв.
Түүнчлэн "Манай үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгт холбогдуулаад Эрүүгийн хуулийн 13.11-т заасан худал мэдээлэл тараах таван үйлдэлд таван хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч болсон хэрэгт хилийн хориг тавиулах арга хэмжээ авхуулсан. Үлдсэн дөрвөн хэрэг дээр яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учраас яллагдагч болоогүй. Гэтэл тухайн дөрвөн хэрэгт тогтоолтой танилцаагүй байхад нь танилцсан нэг хэрэгтэй нь нэгтгээд яллагдагчаар татах тогтоолыг өөрчилж, цагдан хорьсон. Үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн хувьд яллагдагч болоогүй байна. Цагдаагийн алба хаагч сүүлийн орныг нь буруу хийгээд 21 удаа залгаад байсан баримт бий. Цагдан хорих таслан сэргийлэх үндэслэл байхгүй.
Өнгөрсөн Баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой. Өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэмж хэлэхэд Н.Өнөрцэцэгийн холбогдсон гэмт хэрэг бол ангиллын хувьд хөнгөн хэрэг. Нийгмийн хор аюулын хувьд маш бага тул заавал цагдан хорих шаардлагагүй. Н.Өнөрцэцэгийг эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх хэлбэр явж байна” гэлээ
DR. ADITYA · 2023/12/14
Зочин · 2023/12/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/14
Арайч дээ хэлэх муу үг ч олдохгүй байна хурдан суллаад гадуур байцаагаасай өгч бгаа хоол,өс хонзон тээсэн хулгайч нартай олон таарах юм бол амь насгүй болох байх даа өмнөөс нь айчихлаа
Зочин · 2023/12/14
бусдыг их гүтгэж амьдралаар нь тоголсондоо одоо үйлийн үрээ эдэлнээ хаанаас ямар зорилгоор санхүүждэгээ хэлээ тэхгүй бол хорьсоор байх болно тодорхой одоо юу ч гэж уййлагнаад нэмэргүй хууль авч одсоон
telmuun · 2023/12/14
Havar baahan lam huuhdiig gutgej hujaa naraas ih mungu avsan ter uyd naad hiij bgaa buhen chine chinii zovlongiin chine suuri bolno doo helj bailaa daanch mungu nudiig ni haasan baillaa
Зочин · 2023/12/14
ene avgai hunii umnuus murdug hen chi nudeere harj terd hamt honvol ardtumen bid chinii yu huthaad baigaag chin bodoh bsan daanch ene ulaan maigait hudal davsalj yarij bolohgui shu hariuthlaga gej yum bdag shu jaahan hun unevchmeer yum yariach chi hunii umnuus huthdag iluuchde
zochin · 2023/12/14
hutsna biz de busad ni gedes tsuvdaa ideed zugeer bj boldog naad hun chini hovor nandin hun uu
Зочин · 2023/12/14
Аа хөдөөний хүн гэдэс цувдай идэж чадахгүй байв гэж.