Г.Занданшатар: Нэг үл үзэгдэгч хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц, газрын тосны үйлдвэрийг ч тэр
2023/12/14
Сүүлийн үед шатахуун нийлүүлэлтийн доголдол, эрчим хүчний асуудал гээд манай улсад асуудал мундахгүй байна.
Иймд эрсдэлийн менежменттэй болох ёстойг Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр "Засгийн газар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй. V цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ Б.Чойжилсүрэн сайд аа. 10, 20 жил ярьж байна.
Эрсдэлийг даван туулах төлөвлөгөөтэй байх нь туйлын чухал. Нэг асуудал гарахаар л болохоо болилоо гэдэг. Шатахуун ч гэсэн тэр. Цаад тал чөлөөтэй нийлүүлж байгаа юм байна лээ. Гол нь тээвэр логистикийн саатал, дайн байлдааны нөхцөл байдал, дотоодын зохиомол хомсдол үүсгэж байгаа. Гадаадын зарим компани асар их дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий. Тэд нар гарч байж л энэ зохиомол хомсдол алга болно.
Хүмүүсийг цочирдуулаад, бүх приус машин нэг дор банкаа дүүргэхэд манайх 10 сая литр шатахуун дутагдах юм байна лээ. Манайх шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр л нөөцийн сав байсан. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадагшаа зарчихсан. Одоо нөөцийн савгүй.
Улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газар, Монголбанк ярьж байгаад нөөцийн савыг санхүүжүүлэх хэрэгтэй.
Газрын тосны үйлдвэр бас яасан. Нэг үл үзэгдэгч хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Тэр үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.
Зочин · 2023/12/15
yaaaaana daa uls oron mini
Зочин · 2023/12/15
ANYSDN80955877
DR. ADITYA · 2023/12/14
Зочин · 2023/12/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/14
манай улсыг хорлоод байгаа тийм нэг зүйл байдаг гэж зарим хүмүүс хэлж байгаа жишээ нь өрөнд оруулдаг үрэлбаатар сайд гээд бас зарим яамдад заавар чиглэл авдаг хүмүүс байгаа байхаа хөөрхий _. муу хэлүүлээд хичээгээд байдаг яамдад үрэлбаатрууд мэнгүс бнаа тэд хийгээд байгаа байх
Зочин · 2023/12/14
мэнгээтээс асуувал хэлж өгч магадгүйшүү
зочин · 2023/12/14
Та нар танай нам хэдэн арван жил төр удирдаж байгаа биздээ. Цахилгаан станц барихгүй яасын хулгай л хийлээ дээ
зочин · 2023/12/14
Үл үзэгдэгч гэж өөрийгөө хэлээд байгаа юмуу. Өөр хүн мэдэхгүй болохоор өөрөө л байж тараа
Зочин · 2023/12/14
ENE HUNII UURIINH HIIH AJIL BAIMAAR YUM UUL N ESTOI MAANAGDUU GAR BOLOHOOR YAH CH ARGA ALGAAA
Зочин · 2023/12/14
S XN8095586M77