Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ
2023/12/19
Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл нийтэлжээ.
Энэ талаар тодруулахад Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1429 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн хэмжээнд аль ч улиралд, ямар ч цаг үед хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.
Ямар хууль вэ? · 2023/12/21
Ямар хуулийн ямар заалт вэ?
Dd · 2023/12/20
Zugeer l butsaad yavahad boloo bish uu Hairan 250000 Avgai ni yuu gej baigaa bol
Тулгаа · 2023/12/20
Эрх бүхий албан тушаалтнаас олон нийтийг буудаж ал гэсэн тушаал гаргавал цагдаа дуртай биелүүлэх үү. НяНбаатарын гаргасан энэ захирамж Даваа гарагийн байдлаар захиргааны хэргийн хуультай зөрчилдсөн гэдгийг нь хуульчид хэлээд яриад байгаа шүү. Одоо л араас нь нөхөөд янз бүрийн бичиг баримт гаргачихаагүй л бол.
Баяр · 2023/12/19
Наад хязгаарлалт чинь хүчингүй болох гэж байна мөнгийн буцааж олгох хэрэгтэй
Togoo · 2023/12/19
Хууль дүрэм зөрчвөл шийтгэх л ёстой!!!!
zochin · 2023/12/19
yadarsan ardaa torgono shiitgene l geh ym daa