Бодлогын алдаанаас болж ноцтой зөрчлүүд гарчээ
2014/06/23
МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар аудитын тайланг хэлэлцсэн байна. Засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэл зэргийг харгалзан үзэлгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтыг зохих төвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас улс орны эдийн засаг хүндрэн төсвийн орлого анх төлөвлөснөөс 1,3 их наяд төгрөгөөр тасарсан, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй буюу 50 хувьтай гарсан, төсөв, санхүүтай холбоотой хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчсөн олон “шинэчлэлийг” Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 2013 онд гаргасан нь санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан дүгнэлтээр тод харагдлаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар мэдэгдлээ. Тухайлбал,
- 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын өрийн хэмжээ 5,8 их наяд төгрөгөөр өссөн.
- Яамд арилжааны банкинд хууль бусаар 108 данс нээж улсын төсвийн данснаас гадуур хэний ч хяналтад ороогүй их хэмжээний мөнгийг эдийн засагт эргэлдүүлсэн.
- "Чингис" бондын мөнгөнөөс санхүүжигдсэн "Гудамж" төслийн 46.9 тэрбум төгрөгийн бүртгэл тооцоо байхгүй. Энэ нь хуулиар заасан хоёр хувиас хэтэрсэн. Хэрэв тайланд тусгасан бол ДНБ-д эзлэх төсвийн алдагдал 2,3 хувьд хүрч байгаа.
- Төсвийн хуулиар төлөвлөгдөөгүй худалдан авалтууд хийсэн.
- Автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан машин хэрэглэж байгаа бөгөөд энэ мэт төрийн албан тушаалтнуудтай холбоотой 157 тэрбум төгрөгийн зөрчилтэй зарцуулалт илэрсэн.
- Мөн улсын нөөцөөс алга болсон буудай, шатахуун хаачив гэх мэт анхаарал татсан ноцтой зөрчлүүд гарсан.
- Бараа материалын өсөлтийг нэр төрлөөр нь авч үзвэл дуусаагүй үйлдвэрлэл 241.8 тэрбум төгрөгөөр буурч, түүхий эд материал 9.3 тэрбум, бэлэн бүтээгдэхүүн 150.2 тэрбум, хангамжийн материал 225.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол нөөцийн бараа 338,4 сая төгрөгөөр буурсан байна.
- Хангамжийн материалын дансны үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зарим ТЕЗ-ийн бичиг хэргийн материал 2-32, аж ахуйн материал 1.5-2.5, түлш, шатах тослох материал 2.2-14.3, бусад хангамжийн материал 1.3-3.0 дахин өсчээ.
Тиймээс эдгээр асуудлыг тодруулахыг МАН-ын бүлэг шаардах болно гэж мэдээллээ.
Төсвийн орлого 2013 оны эцсээр 400 гаруй тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт 1,3 их наяд төгрөгөөр тасарсан байна. Үүний хариуцлагыг нэг ч хүнд хүлээлгэлгүй явж ирсэн. Энэ байдал нь төсвийн орлого сар жилээр бус бүтэн улирлаар тасардаг болоход нөлөөллөө гэж сөрөг хүчин мэдэгдлээ. Ийнхүү бодитой төлөвлөлт хийж чадахгүй байгаа нь засгийн бүтэц, үүнийг дагаад бодлого нь алдаатай байгаагийн тод илрэл гэж эдийн засагчид дүгнэж байгаа аж. Гэтэл одоогийн эрх баригч АН цөөнх байхдаа төсвийн орлогыг 235 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн Засгийн газрыг огцруулах гээд гүйдэг байсныг ч тэд сануулав. Хөрөнгө оруулалтын биелэлтийг сайд тус бүрээр нь авч үзэхэд дөнгөж 16 хувьтай байгаа нь өөрөө хариуцлага ярихад хүргэж байгаа аж.
Түүнчлэн Ерөнхий сайд төрийн албанд орон тоог нэгээр нэмбэл хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар өнгөрсөн онд зөвхөн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын тоо 7000 шахам хүнээр нэмэгдсэн, тэр хэмжээгээр зардал эрс өссөн нь аудитын тайлангаас харагдаж байна. Тэгэхээр амласнаараа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоон мянган удаа огцроход хүрчихээд байна гэж Ж.Эрдэнэбат гишүүн хэллээ. Ямар ч байсан аудитын тайлан дүгнэлтээр илэрсэн алдаа зөрчлүүдийг тодруулж, хариуцлага тооцох асуудлыг МАН-ын бүлэг тавих болно гэдгээ мэдэгдэв.
mbt s***s online · 2014/07/15
mbt sc***e outlet 46 Бодлогын алдаанаас болж ноцтой зөрчлүүд гарчээmbt s***s online http://www.dokka-fasteners.com/16-kinds-of-method-mbt-s***s-laces.html