Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ.

Өмнө гаргасан захирамжид өөрчлөлт орж, тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэгш хуваарилж, амралтын өдөр үйлчлэхгүй болгон ӨӨРЧИЛЖЭЭ. Энэхүү хуваарьт бүх нийтийн амралтын өдөр үйлчлэхгүй учир тухайн бүх нийтийн амралтын өдрүүдээр дугаар хязгаарлалт үйлчлэхгүй юм. 

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд амралтын өдөр үйлчлэхгүй. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих шинэ хуваарийг хүргэж байна.