МАН-ын сонгуульт ажилтнууд МАХН-ын батлахаа сэргээнэ
2014/06/23
МАХН Улсын дээд шүүхээс нэрээ сэргээсний гурван жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ арга хэмжээний үеэр тус намд 500 гаруй хүн гишүүнчлэлээ сэргээх болон шинээр гишүүнээр элсэхээр болж байгаа аж. Өмнө нь МАХН удирдах ажилтнуудынхаа зөвлөлгөөнийг хийж байхад тус намд Баянгол дүүргийн МАН-ын хороо, багийн намын үүрийн дарга хийж байсан олон арван хүмүүс намын гишүүнчлэлээ сэргээж, МАХН хэмээх батлах гардаж авч байлаа. Тэдний араас энэ мэтчилэн МАН-аар овоглож байсан 400 гаруй хүн МАХН-ын зүг хөдөлсөн гэж байгаа. Тэгвэл энэ удаагийн 500 гаруй хүний дунд чухам хэн хэн байх нь сонирхолтой байна. МАХН-ынхны ярьж байгаагаар Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн МАН-ын намын хорооны сонгуульт ажилтнууд МАХН-ын батлахаа гардаж авах гэнэ. Мөн дээрээс нь олны танил урлаг, спортын эрхмүүд ч байгаа гэдгийг хэлж байна. Чухам ямар хүмүүс элсэх нь удахгүй тодорхой болох юм.