Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн Шри Ланка улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээний эмэгтэй бодифитнессийн төрөлд манай улсын тамирчин, ОУХМ С.Сугарсүрэн алтан медаль хүртсэн юм.

Мөн эрэгтэйчүүдийн фитнесс төрөлд хүч үзсэн Ч.Цогтбаатар мөнгө медаль хүртэж, Д.Баасандорж хүрэл медалийн эзэн болжээ.

Манай улсын баг ОУХМ Н.Хүрэлбаатар, Б.Сугарсүрэн, Ч.Цогтбаатар, С.Мөнхтуяа, З.Уранзаяа, Д.Өлзийхишиг, Л.Батболд, М.Баасандорж, О.Бодьболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 75 кг болон 55 кг-ын жинд мастер фитнесс, боди фитнесс, бикини фитнесс төрлүүдэд өрсөлдөж байгаа юм.

Д.Ана