17:00-22:00 цагт шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгахыг анхаарууллаа
2023/12/30
Бидний хэрэглэж буй эрчим хүчний 90 гаруй хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Өндөр насжилттай станцууд тасралтгүй горимоор, бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч эрчим хүчээр хангаж чадахгүй болоход цахилгаан хязгаарладаг.
Үүссэн нөхцөл байдлыг ойлгож, 17.00-22.00 цагт шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэм болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриалж байна.
Эрчим хүчний системийн 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1529 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 158 МВт-аар, импорт 97 МВт-аар тус тус өссөн байна.
Та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг дэмий зарцуулна. Энэ нь бага тоо мэт харагдах ч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөг хий үрэгдүүлнэ гэсэн үг.
Улаанбаатар хотын 380,000 өрх айл бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй алдсан байна.
Зочин · 2023/12/30
80955877
Зочин · 2023/12/30
SEKSEER UILCHLI80955878
Мэдээлэл · 2023/12/30
Иймэрхүү мэдээлэлээ сайн гаргаж,ойлгуулж бмр бна, мөн ААНэгжүүд уялдаа холбоотой ажиллаж бмр бна, тгхгүй бол зарим нь залгаад үлдээж болно гэж суртачилаад, жишээ нь ус шүүгч, угаалгын машин, биде гх мт
Зочин · 2023/12/30
XALYYTSTLA SDA SEXSYGEER80955877