34 настай хүн ганц бие гэхээр сонин санагдаад байна
2014/06/23
Сайн байцгаана уу? Би одоо 28 настай. Нөхөртэй байгаад салсан, ганц бие өрх толгойлсон ээж. Охин маань одоо дөрвөн настай. Миний хувьд аыжлын шаардлагаар олон хүнтэй харьцдаг л даа. Ажлаар нэг залуутай танилцаж, сүүлийн үед уулзаж болзох болсон. Эмэгтэйчүүдийн шалгуурт тэнцэхээр өндөр боловсролтой, нийгэмд эзэлсэн байр суурьтай, өндөр албан тушаал хашдаг, гадаадад сурч, ажиллаж байсан юм билээ.
Гэхдээ нэг л зүйлд эргэлзээд байна. Яагаад гэхээр тэр хүн одоо 34 настай. Тэгсэн хэрнээ эхнэргүй хүүхэдгүй гэсэн. Гэхдээ найз бүсгүй нэгээр дутахааргүй байсан гэдгээ өөрөө хэлж байсан.
Өндөр боловсролтой, байртай, машинтай тийм давгүй залуу яагаад ганцаараа байдаг юм бол? Асуудалтай юм болов уу? гэж гайхаад байгаа юм. Өөрийнх нь хойноос өчнөөн хүүхнүүд гүйж байхад заавал нөхрөөсөө салсан намайг гэж байгаа нь надаар зугаагаа гаргах гэж байгаа юм болов уу?
Ийм хүнд итгэл үзүүлэх үү байх уу? Итгэл үзүүллээ гэхэд нь охинд минь яаж хандах бол гэдэг л байна. Эсвэл би хэтэрхий олон юм бодоод өөртөө итгэхгүй байгаа юм болов уу? Яах уу?