НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ
2024/01/02
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд /2024.01.08/ 23:59 цагт хаагдана.
Иймд тус өдөрт багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас зөвлөв. Иргэдийн хувьд 2023 оны 10-12 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм.