Ц.Отгонсүрэн: "Хадын оройгоор" дууг дуулсан залуу дуучнаа бид "Алтаргана" дуун цэнгүүндээ урьж байна
2024/01/08
"Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зоны төлөөлөл "Алтаргана" дуун цэнгүүний талаар Ц.Отгонсүрэн өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ.
Дуучин А.Хишигдалай, Гинжин буюу Г.Гарьд нарын хамтарсан буриад ардын дуу "Холо лэ байна" дууг шинэчилж дуулсан клипээ олны хүртээл болгосон билээ.
Тэрбээр "Буриадууд "Алтаргана" дуун цэнгүүнээ энэ сарын 23-24-нд зохион байгуулна. Бидний өвөг дээдсийг их хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрсан. "Хадын оройгоор" дууны шинэ бичлэгт бид их эмзэглэсэн.
Буриад ястнууд бид өөрсдийн гэсэн өв уламжлалтай. Дэлхийн гурван их гүрэнд тасарсан яс, үсэрсэн цустай ард түмэн. Энэ дууг дуулсан залуу дуучнаа бид "Алтаргана" дуун цэнгүүндээ урьж байна.
Ямар ч хүн энэ дууг дуулах боломжтой. Тэр дууг сонсоход л нүдэнд нулимс зангираад ирдэг. Буриад зон олны өв соёлоо ярьж, хэлэхгүй бол мартагдах нь байна" гэж ярилаа.
долоолт · 2024/01/08
МАН алтан ургийн голдуу 100 мянган иргэнийг хоморголон алж дэлхийн түүхэнд орохуйц геноцид үйлдсэн.
долоолт · 2024/01/08
МАН алтан ургийн голдуу 100 иргэнийг хоморголон алж дэлхийн түүхэнд орохуйц геноцид үйлдсэн.
долоолт · 2024/01/08
Ардын намынханд бараг хүн үлдэхгүй шахам болтлоо хядуулсан буриадууд Ардын нам гэж уйлалдаж гүйгээд байдаг нь ямар учиртай юм бэ? Бөгс долоолт уу?
Зочин · 2024/01/08
харин ч залуус сэргээж дуулсан бол болоо биз дээ хэтэрхий их туйлшрахаа боль монгол даяараа л зовж зүдэрч өдий хүрсэн ганцхан буриад үндэстэн зовоогүй шүү миний өвөг эцэг ч гэсэн Завханы төвд хохь тайж гээд буудуулж байсан баримт нь архивт бий