ХУУЛЬ: Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна
2024/01/10
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.
Хуульд оруулах өөрчлөлтүүд нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.
Төслийн заалтуудаас онцолбол:
- Хүнийг гэрлэхэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
- Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
- Гэр бүл аюулгүй, амар тайван, хүчирхийллээс ангид байна.
- 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсвэл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр Монгол Улсад гэрлэж болно.
- Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгч, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдана.
- Хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдаж болно.
- Гэрлэхийг хүсэгчид бэлгийн замаар дамжих халдвар болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн байгууллагад шинжилгээнд хамрагдаж, тодорхойлолт гаргуулсан байна.
- Гэр бүлийн гишүүд, эсхүл төрөл, садангийн холбоотой, хэн нэг нь, эсвэл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй, өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол гэрлэхэд харшлах шалтгаан болно.
- Хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр санаатайгаар хангаагүй, гачигдуулсан, хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан, хүүхдийг үл хайхарсан, дарамталсан бол шүүхээс эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана.
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг түүний эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулна зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Уг хуулийн төслийг Засгийн газраас 2023 оны арваннэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулсан байна.
Zzz · 2024/01/10
Hvny huwin amidrl tand ymr hamaa bhude haha. Ymr tany nuhur bga bish.
Анхаарах · 2024/01/10
Гэрлэгчдийн хүлээх хариуцлагыг чанга болгох хэрэгтэй шүү
Зочин · 2024/01/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/10
Нэг эхнэртэй байхаас гадна хэдэн ч нууц амраг нууц хүүхдүүдтэй байж болно. МАН-ын Дэлгэрсайхан гэдэг мончгор хамарт улаан бабчин гаж донтонгоос жишээ авцгаа..
Зочин · 2024/01/10
SXN80955877