Уртын дуучин Т.Баянжаргал "Тал нутаг минь" дуугаар олны сонорыг мялаалаа
2024/01/13
Уртын дуучин, СТА Т.Баянжаргал "МОНГОЛ ДОНЖ" анхны бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө урлана.
Улаанбаатар театрын гоцлол дуучин тэрбээр түмэн олондоо "Ахын захиас", "Хуур магнай", "Шагайн харваан уухай", "Монгол донж" зэрэг дуугаараа хэдийнээ танигдаж хайр хүндлэлийг нь хүлээсэн билээ.
Удахгүй болох тоглолтдоо зориулан "Тал нутаг минь" дуугаар олны сонорыг мялаалаа.
Түүний тоглолтын ерөнхий найруулагчаар МУГЖ Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа бөгөөд МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал, Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож ая дуугаа өргөн хүрэлцэн ирсэн түмэн олны сэтгэлийг цэнгүүлэх юм.
"МОНГОЛ ДОНЖ" тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 200 хүнд ДОНЖ цомгийг бэлэглэнэ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88997709, 8855559 дугаараас лавлаарай.
Тасалбарыг www.ticket.mn захиалах боломжтой бөгөөд 89255596,99968807 дугаарт залган тасалбараа хүргэлтээр авах боломжтой.