Хониндоо яваад сураггүй болсон 13 настай хүүхдийг эсэн мэнд олжээ
2024/01/16
Хониндоо яваад сураггүй болсон 13 настай хүүхдийг эсэн мэнд олжээ.
Төв аймаг, Эрдэнэ сум Чулуут багийн “Галтай булнаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т01.15-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчдыг Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 01.15-ны өдрийн 22:28 цагаас эхлэн иргэн Т/13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 01.16-ны өдрийн 00:35 цагт Эрдэнэ сумын төвд автобусны буудал дээр морьтой явж байхад нь олж сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.