Сүхбаатарын талбайн урд, төв замын зүүнээс баруун тийш явах чиглэлд автобусны буудлыг сэргээнэ
2024/01/17
Нийтийн тээврийн шинэ чиглэлүүдэд нэгдүгээр сарын 20-ноос автобус явж эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим байршилд автобусны буудал байгуулахаар болжээ.
Нийтийн Тээврийн Газраас мэдээлснээр нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газарт автобусны буудал байгуулах, тэмдэг байршуулах зөвшөөрөл авах хүсэлтээ явуулсан байна.
Тодруулбал нэгдүгээр сарын 20-ноос өмнө автобусны шинэ болон хуучин буудлыг сэргээн байгуулах аж.
Тухайлбал Сүхбаатарын талбайн урд, төв замын зүүнээс баруун тийш явах чиглэлд хуучин байсан автобусны буудлыг сэргээж байгуулах юм байна.
Нийт 56 байршилд автобусны буудал байгуулах зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээжээ.
Нэгдүгээр сарын 20-ноос зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахаар болоод буйг танилцуулсан билээ.
Зочин · 2024/01/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh