2024 оны салхийг хагалсан "МОНГОЛ ДОНЖ" тоглолт энэ сарын 21-нд эшиглэнэ
2024/01/17
2024 оны анхны салхийг хагалсан томоохон тоглолт энэ сарын 21-нд Монгол бөхийн өргөөнөө болно. Тодруулбал, Уртын дуучин Т.Баянжаргалын "МОНГОЛ ДОНЖ" анхны бие даасан тоглолт эгшиглэх юм.
Тус тоглолтын Ерөнхий найруулагчаар МУГЖ,Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа бөгөөд МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал, Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож уртын дууныг ая эгшгийн гайхалтай донжийг урлах нь ээ.
"МОНГОЛ ДОНЖ" тоглолтын тасалбарыг:
- Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар
- Нарантуул зах /Төв хаалганы хажууд 12 түц/
- Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
- Бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.
- www.ticket.mn захиалах боломжтой