Хэрэглэгч бидний дунд өндөр үнэ өртөгтэй болохоор нь  ухаалаг гар утсыг хүсэл байв ч худалдаж авч чадахгүйгүйн улмаас өнөөг хүртэл хуучин утасны товчлуурыг тоншсоор байгаа нилээдгүй хүмүүс бий шүү дээ. Хэдийгээр ухаалаг утас ч гэлээ хэн нэгний гар дамжчихсан  гар утсыг худалдан авч хэрэглэж байгаа олон хэрэглэгч бас байна. Гэтэл өнөөдрөөс эхлээд та бид цоо шинэхэн ухаалаг утсыг, ердөө 100 доллар ч хүрэхгүй хямд үнээр үүрэн холбооны бүх операторын салбаруудаас худалдан авах боломж бүрдсэнийг нүдээрээ үзээд уншигч нартайгаа хуваалцахаар яарлаа.

Тавдугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан ICT EXPO 2014 үзэсгэлэнгийн үеэр анх дээжээ танилцуулж байсан Могул Сонор ухаалаг утас зах зээлд нийлүүлэгдэж “Мобиком”, “Юнител”, “Скайтел”-ийн бүх салбар төвүүдээр албан ёсоор худалдаалагдаж эхэлжээ.

                                             -Ухаалаг утас үнэтэй байх албатай гэж үү-

 “Могул Сонор”-ын том дэлгэцийг ширтэж, өндөр үзүүлэлтийг бахдаж байхдаа ердөө л 149,000 төгрөгөөр цоо шинэхэн ухаалаг утас авах боломжийг олгосон үндэсний брэнд бүтээгчдэд бахархах сэтгэгдэл төрж байснаа нуух нь илүүц бизээ.

Ай  “Могул Сонор”-оо гэж. Dual core процессор, 512 MB RAM, 4 GB багтаамж, 32 хүртэлх GB-ийн SD карт дэмжих боломжтой, 4 инчийн өргөн мэдрэгчтэй дэлгэц, олон улсын стандарт хангасан, интернэтийн орчинд ашиглах боломжтой, өөртөө WiFi Hotspot-той гээд олон давуу талыг өөртөө шингээж чаджээ чи.

Хамгийн гол нь  найдвартай шүү гэсэн бардам баталгаа болох 6 сарын баталгаат хугацааг “Могул Сонор” бүх хэрэглэгчиддээ амлаж байгааг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Ухаалаг хэрэглээг ухаалаг үнээр авах сайхан боломж бидэнд нээгджээ.

Ухаалаг гар утсыг гангараа биш хэрэглээнийх нь хувьд ашиглахыг хүссэн хүмүүсийн хүслийг бүрэн хангах ухаалаг утасны ухаалаг үнэ биш гэж үү.

  

                             -Хөдөлгөөнт интернэт хэрэглээг улс даяараа түгээн дэлгэрүүлье-

Ер нь ухаалаг утасны ид шид интернэт, сошиал медиад холбогддог, сонирхолтой аппликейшн татаж авч болдогт л оршдог биз дээ? ICT Expo 2014 үзэсгэлэнгийн үеэр Ай Ти Зон компанийн Могул төслийн менежер тус утсыг зах зээлд гаргасан үндсэн зорилгоо “Хэрэглэгчиддээ боломжит үнэтэй ухаалаг утсыг хүргэж, улмаар хөдөлгөөнт интернэт хэрэглээг дэлгэрүүлэх” хэмээснийг тодхон санаж байна. ”Могул сонороо ашиглан Мост Монигаараа малчны хотхоноос Аав нь хүү рүүгээ төлбөр шилжүүлж байна” гээд Та төсөөлдөө. Үүрэн холбооны операторуудын 3G сүлжээ бүх аймгуудаар орсон өнөө үед “дижитал хэрэглээний хувьсал” улс орон даяар явагдах бүрэн боломж бүрдчихсэн байна. Харин үүнийг түгээн дэлгэрүүлэхэд 100 ам.доллар ч хүрэхгүй Могул сонор шиг ухаалаг өртөг бүхий  ухаалаг төхөөрөмжүүд л хэрэгтэй байсан. Харин энэ эхлэлийг Ай Ти Зонынхон эхлүүлчихлээ шүү дээ. 

Дашрамд дурьдахад энэ оны 10 сараас эхлэн Монгол хэлээр системээ шинэчлэн сайжруулахаар Ай Ти Зоны инженерүүд ажиллаж байгаагаас гадна Монголынхоо Монгол контент, аппликэйшн бүтээгчидтэйгээ хамтран Могул сонорт суулгаж байгаа юм байна.