Месси, Рональдо, Торрес нартай зургаа авахуулдаг хөлбөмбөгийн асар
2014/06/24
Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны ард Говь Гурван Сайхан төвийн хашаанд шинэхэн хөлбөмбөгийн асар баригдсан бөгөөд өнөөдөр буюу 2014 оны 6-р сарын 25-нд нээлтээ хийх ажээ. Говь Гурван Сайхан асар нь 150 хүний суудалтай, том дэлгэцтэй, тохилог сандал ширээтэй юм байна.
Рок поп, нийтийн дуучдын одуудын тоглолт орой бүр болох аж. Хамгийн гол нь гал тогоо нь дэргэдээ учраас 24 цагийн турш халуун хоол, төрөл бүрийн зууш гарна. Асар нь ямар нэгэн таксгүй, харин ч үйлчилгээний тарифын хувьд хамгийн доод үнийг тогтоожээ. Та 10,000 төгрөгтэй байхад л халуун хоол, гурван грушик пиво авчих жишээтэй. Хямралын үед хэн ч мөнгөө л боддог цаг шүү дээ. За тэр ч яахав, гол нь Говь гурван сайхан асарт нэг хөөрхөн юм сэтгэж.
Месси, Рональдо, Торрес гээд дэлхийн домог болсон супер одуудын бодит хэмжээтэй цоолбор плакат хийгээд тэнд нь фанатууд толгойгоо шургуулж зургаа авхуулаад байна. Газар дээр нь өөрсдөө facebook рүүгээ постлоод, эсвэл зургаа угаалгаж авч байгаа нь хөлбөмбөгийн баярыг улам хөгжилтэй, өнгөлөг болгож байгаа харагдана лээ.
Биесээ цагаан инээдээр дайлсан нэгэн оройг та энд өнгөрүүлбэл уйдахгүй байх аа. Бас нэг давуу тал нь, хэрвээ даараад байвал Говь гурван сайхан ресторан руу шилжиж сууж болно. Тав тухаа бодвол шинэхэн ВИП өрөөнүүдэд ч орж хөлбөмбөгөө үзэж болох ажээ.
Говь гурван сайхан төвийн утас: 95513333, 88593333