Н.Сугар: Аппликейшн, автобусны чиглэлийн мэдээлэл авах самбарын мэдээллийг солиход ажиллаж байна
2024/01/22
Нийтийн тээврийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хотын төв дагуух зогсоолууд замын хөдөлгөөнд саад учруулдаг учир хаасан. Эдгээр зогсоол хэрэгтэй зогсоол гэвэл үгүй. Ойр хавийн худалдаа үйлчилгээний хүмүүс өглөө эрт автомашинаа байрлуулчихдаг. Тэгэхээр зогсоолын сэлгэлт маш муу. Өглөө эрт ирсэн эсвэл азтай хүний зогсоол болж хувирсан. Автомашинаас ялгарч буй хүнд металл хүмүүст маш хортойгоор нөлөөлдөг учир тус газруудад ногоон байгууламж байгуулна" гэлээ.
Зочин · 2024/01/22
Ямарч хэрэггүй тоть хоолны сав