Б.Цогтгэрэл: Кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцох шаардлагад гарын үсэг цуглуулж байна
2024/01/23
Монгол Ардын Намын/МАН/ гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцож, намын гишүүнчлэлээс хасах шаардлагад гарын үсэг цуглуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж эхэлжээ.
Энэ талаар намын гишүүн, ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл "УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ шил дарсан дуулиан шуугианд хариуцлага тооцохгүй байна. Сонгууль хаяанд ирлээ дуулиант хэргийн эздэд хариуцлага тооцооч гэдгийг хэлсэн.
МАН-ын дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийг намаас хассанд тооцох заалттай. Энэ заалт нь намыг цэвэрлэхэд зориулагдсан ч хэрэгжилт 0.
Боловсролын Зээлийн Сан/БЗС/, Хөгжлийн Банк, ногоон автобусны асуудал болгоныг ярих ёстой.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг нэг кабинетын хоёр сайд эсэргүүцэж, олон нийтийг уриалж, цуурхал тараасан нь МАН-ын гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн. Женкогийн "суганы үс" болчихсон явж байгаа нь ичиж үхмээр.
Ногоон автобус, Боловсролын Зээлийн Сангийн хулгайч нарт, кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцох шаардлагыг хэвлэж, гарын үсэг цуглуулж байна.
Тусгаар Тогтнолын Ордны нэгдүгээр давхарт өнөөдөр 14:00 цаг хүртэл гарын үсэг цуглуулна. 15:00 цагт МАН-ын удирдлагуудад шаардлагыг өгнө, хүлээж авна гэж найдаж байна. МАН-ын удирдлагууд Улаанбаатар хотод байгаа юм билээ.
Одоогоор МАН-ын гишүүд гарын үсгээ зурж эхэлж байна. Гарын үсгийн тоо чухал биш, зөв зүйл ярьж, хариуцлага тооцъё гэж буй олон хүн байгаад итгэлтэй байна" хэмээн ярилаа.
Зочин · 2024/01/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/23
SEXSEER ZYGAATSI80955877
Зочин · 2024/01/23
Арван хувийн Даваасүрэн, Болорчулуун нар чинь угаасаа элэг буруу хүмүүс маш муухай дотуур тамиртай хорон санаатай намыг чинь бутаргаж хаячихаад дараагийн намд орход бэлэн гарууд. Одоо наадуул чинь хариуцлага яриад эхэлвэл сонгуулиар эсрэг ажиллана шүү гээд л шантаажилна даа.
Зочин · 2024/01/23
44DSH SEKSY ERD80955877
Зочин · 2024/01/23
SEKSEER UILCHLI80955877