Хөтлөгч, Аялагч Г.Ганхүү өөрийн цахим хуудастаа галын ослын улмаас орон гэргүй болсон нэг гэр бүлийг түр байраар хангах боломжтой байгаагаа илэрхийллээ. 

Тэрбээр, "Хотод маш аймшигтай, харамсалтай зүйл болжээ. Ослын улмаас амь насаа алдсан 3 гал сөнөөгч болон хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Эхний ээлжид орон гэргүй хүмүүст нэн яаралтай туслах шаардлагатай байх . Миний зүгээс нэг гэр бүлд түр байр гаргах боломжтой байгаа" гэлээ.