УОК: ШТС-уудад хяналтад тавьж, шаардлага хангаагүй тохиолдолд нүүлгэх шилжлүүлэх, хаах ажлыг хийнэ
2024/01/24
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо.
Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэг давхартаа 2 үйлчилгээний талбайтай, барилгын хийц бүтээц бетон каркас дүүргэлтийн блок, хөөсөнцөр дулаалгатай барилгын гадна хэсэг 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан.
Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.
УОК-оос гаргасан шийдвэрүүд
-ШТС-уудад хяналтад тавьж, шаардлага хангаагүй тохиолдолд нүүлгэх шилжлүүлэх, хаах ажлыг хийнэ.
-Амиа алдсан аврагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэхээр Б.Ариунбуянгаар ахлуулсэн Ажлыг хэсэг гаргалаа.
-Ослын үед түлэгдэж, гэмтсэн иргэдэд түргэн тусламж үзүүлэх Ажлыг хэсэг байгуулж, ЭМ-ийн сайд С.Чинзоригоор ахлууллаа
-П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, галд өртсөн 60 айлын орон сууцыг засварлуулах ажлыг эрчимжүүлнэ. Мөн эдгээр айлыг түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь зохицуулах ажлыг даалгалаа.
-Мөн галд өртсөн орон сууцыг засварлаж болохоор бол засна. Түүнчлэн хууль хяналтын байгууллагынхан ажиллаж, буруутай этгээдийг тогтооно.
Zzz · 2024/01/24
Гудамж, байрны орц гарцаа бас шийдмээр юм. Жижиг тэрэг л багтах зайтай зам гаргаад орц, гарц хааж байшин барьж, шороо овоолж байгаа иргэн, байгууллагат тавих хяналт алга уу?