ЗГ: Амиа алдсан алба хаагчдын ар гэрт гурван өрөө байр олгоно
2024/01/25
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.25/ 08.00 цагт эхэлж, үргэлжилж байна.
Хуралдаанаар эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж байна. Ослын хохирлыг тогтоосны дараа Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах үзүүлэх тусламж сэлтийг хэлэлцэж байгаа билээ.
Тэгвэл Засгийн газраас дэлбэрэлтэд өртөж амиа алдсан онцгой байдлын гурван алба хаагчийн ар гэрт гурван өрөө байр олгохоор шийдвэрлэжээ. Гурван өрөө гурван байрны төсвийг нийслэлээс гаргах бөгөөд "Буянт-Ухаа-2" хороололд олгох юм байна.
Энэ нь ОБЕГ-аас олгох тэтгэмжээс тусдаа бөгөөд тэтгэмж нь хууль, дүрмийнхээ дагуу олгогдох юм.
Зочин · 2024/01/26
Байр гээчээр амь ам хоёрыг хаадагаа боль
Зочин · 2024/01/25
зөв дөө төрийн албан хаагач нар юм чинь аягүй бол гэр хороололд байсан залуу хүмүүс биз дээ