С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүсэж Ерөнхий сайдад ханджээ
2024/01/29
“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан цахим өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж, Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.
Тус өргөдөлд “Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу улсынхаа нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд үүнийг нь төр баталгаатай хангах үүрэгтэй. Аливаа улс орон, тэр дундаа нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг эмч, онцгой байдлын ажилтан, цагдаа нарыг хувцас хэрэглэлээр хангах, онцгой нөхцөл байдалд бэлэн байх бүх эрсдэлийг тооцож, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан осол, дэлбэрэлтийн үед төрийн чиг үүргийг ахлан ажиллаж буй хүний хувьд үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас ажлаа хийж байсан гурван залуу амь эрсэдсэн. Үүний буруутныг хууль, шүүхийн байгууллагын түвшинд эцэслэн шийдэх ч энэ бүх эрсдэлд алба хаагчдаа ажиллах хувцас хэрэглэл, техникээр хангаж ажиллаагүй салбарын сайдад хариуцлага тооцох нь зүйтэй.
Засгийн газрын тухай хуулийн 20.5-д Шадар сайд гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэй бөгөөд үүнийгээ биелүүлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстойг тодорхойлсон байдаг. Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар дээрх албан тушаалтанд хариуцлага тооцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэний хувиар хичээнгүйлэн хүсэж байна. Ийм алдаа, зөрчлийг даруй зогсоож, хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын үүрэг билээ” хэмээгээд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүсжээ.
Одоогоор тус өргөдөлд 4265 иргэн гарын үсэг зурж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна
Зочин · 2024/02/03
Ардчилсан намын пиздануудаас хэдэн халтар бузар шингэсэн хулгайн мөнгө авчихаад хөлсөнд нь улс орныг өөд нь татаж ард түмний амвдралыг бага ч болов сайжруулж байгаа нам руу дайрч харлуулж байгаа үхэрнүүдийг олж хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Ардчилсан намын үхээрүүд эрх мэдэлтэй байх үедээ улсаас хулгай хийсэн мөнгөөрөө хүмүүсийг хөлсөлж гүжир гүтгэлэг явуулдаг нэг хачин хэв маяг шиг юм тогтоосон байдаг нь сонгуулийн жилүүдэд улам их мэдрэгдэх юм даа. Бүхэл бүтэн улсыг ардчилал, чөлөөт зах зээл гэдэг нэрээр мөхөл рүү нь түлхсэн ардчилсан намын хулгайчуудтай хэзээ хариуцлага тооцох вэ?
Ахмад уурхайчин · 2024/01/30
Аль ч Засгийн газрын энэ ажил хариуцсан шадар сайдын ажил амаргүй. Амар сайханы хувьд цас зуд, үер, аймшигт осол хаана л хүнд бэрхшээл, өвчин зовлон болно тэнд биеэрээ очиж шуурхай арга хэмжээ авч байгааг иргэд бүгд л харж мэдэж байгаа. Ийм зохион байгуулалттай бие биенээ харлуулсан хоосон улс төр эх орон ард түмэнд тус нэмэр болохгүйээ.
Зочин · 2024/01/29
DYRAA TAWILTSI MERGJLN80955877
хүннү · 2024/01/29
Битгий тэнэгтээд бай. Харин ч газар дээр нь шуурхай очоод иргэдэд мэдээлэл өгч байсан. Одоо энэ “улс төр”-өө боль. ЗГ-г унагах хүсэлтэй бүлэглэлийн гар хөл болхоо боль.
Зочин · 2024/01/29
hud hud hujaagiin shees
Зочин · 2024/01/29
TSAGN S DYRAAR80955877
Зочин · 2024/01/29
ТЭНЭГТ
Зочин · 2024/01/29
S XALYYNAAR80955877