Дуучин С.Гантогоо: Бодлогогүй, мэдрэмжгүй, мэдлэггүй, шуналтай, ёс зүйгүй хэрнээ АРД ТҮМЭН гэж их ярина
2024/01/30
Дуучин С.Гантогоо нийгэмд болж буйгаас эхлээд бүтэхгүй байгааг ч шулуухан хэлчихдэг иргэдийн эгнээнд шилжсэн. Түүний цахим хуудсыг 350 мянган хүн дагадаг билээ. Тэрбээр энэ удаад, "Бүр бодогдоод болдоггүй.
Уржигдар дэлгүүрт буцааж өгөх хувцсаа өгөх гээд хороолол орсон юм. Тэгтэл Тумбашийн өмнөх авто зогсоол руу орох гээд хүлээв. Урд 3 машин байв. Хамгийн урд байгаа машин нилээн наана зам хаагаад зогсчихсон цаашаа явах шинжгүй, хөдлөхгүй нилээн удаан зогсов. Ард машинууд нэмэгдсээр сүүлдээ сигналдаж эхлэв.
Би ч тэссэнгүй бууж очиод эелдгээр яагаад зогсоод байна вэ? Ард талын машинууд чинь бүр хэцүүдлээ. Зогсоол байхгүй бол цааш явж болох уу? Бид бас зогсоол байхгүй бол гармаар байна гэж асуув.Ээж хүү хоёр бололтой хээв нэг юу ч болсон шинжгүй "Машин гарахыг хүлээж байна" гэнээ...Уучлаарай ард чинь түгжрэл үүсээд байна л даа...Зогсоол байхгүй бол цааш явж ард байгаа хүмүүсээ бас бодох хэрэгтэй байнаа гэсэн чинь урдаас тэр хоёр уурлаж байна. Би ч мөчөөгөө өгсөнгүй. Та нар ийм амин хувиа хичээсэн зангаа болиоч гэсэн хүү нь бололтой залуу чи муу юу гээд байнаа гэж хараасаар цааш нэг юм хөдлөв.
Гэхдээ дараа нь нэг зүйлийг бодов. Үнэндээ тэр ээж хүү хоёрт ч, надад ч буруу байхгүйг... Уучлаарай гэж хэлмээр ч санагдах шиг.
Биднийг ийм новшийн даац хэтэрсэн, бодлогогүй, төлөвлөлтгүй, утаатай, ус зайлуулах сувагггүй, зогсоолгүй хотод амьдруулж ард иргэдээ хооронд минь хэрэлдүүлж, алалцуулж, талцуулж, үйлийг минь үзэж байгаад үнэхээр уур хүрсэн.
Бодлогогүй, мэдрэмжгүй, мэдлэггүй, шуналтай, ёс зүйгүй хэрнээ АРД ТҮМЭН гэж их ярина.
Яаж амьдраад байгаа юм бэ бид
Уур бухимдлын туйл болж байна шүү дээ
Ухамсар сэтгэхүйн доройтол болж байна" хэмээв.
Lalriin Dalan zurgaa · 2024/01/31
МАНгаруудыг зайлуулж путлерын гөлөг болсон коммунист намыг татан буулгах хэрэгтэй
Lalriin Dalan zurgaa · 2024/01/31
Новшийн хараал идсэн МАНгаруудыг зайлуулахгүй бол хэзээ ч өөдлөхгүй шдээ
Зочин · 2024/01/30
DYYDLGN Z ANYSN80955877
саран · 2024/01/30
Ард түмэн нь автобусан дотор бөөн хэрүүл болж алалцана. Үнэн хэрэгтээ ард түмнээ тав тухгүй, автобус нэртэй төмөр абмаарт чихээд, хүмүүс нь багтахгүй хоорондоо хэрэлдэж, алалцаж байгаа нь хотын, цаашлаад улсын удирдлагааас болж байгаа шд
Зочин · 2024/01/30
S XN 47DSH SEKSY DYRTAI80955877
Зочин · 2024/01/30
S XUSNR XNGALTAI80955877