Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР