Б.Сүндаръяа: Гүтгэлийг мянган хүн үзэж залруулга хийе, машинтай рийлний дор дандаа эрчүүд орж ирж доромжилжээ
2024/01/31
Миний орлогыг их сонирхож түрүүвч рүү маань өнгийжээ. Угаас анхнаасаа намайг муугаар хардаг хүмүүст юу ч хэлэхгүй хэмээн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудастаа дараах зүйлсийг бичжээ.
"Албатай биш л дээ... гэхдээ залуу дүү нар буруу үлгэр дуурайлал авч магадгүй гээд энэ постыг оруулж байна. Одоо шөнийн 3 цаг 30 минут болж байна өдөр бүрийн ажлын маань дуусдаг цаг ийм л байдаг учир нь... Би маш олон дүрээр амьдардаг өөрөөр хэлбэл олон ажил хийдэг.
Сүүлийн үед намайг яаж ингэж баян цатгалан амьдардаг юм нүүрсний хулгайгаар цөм баяжиж ээ улсын мөнгө идсэн хулгайч Монголд хулгай хийсэн нь л сайхан амьдарч байна дарга нараар тэжээлгэдэг ч гэнэ үү сүүлдээ бүр нөхөртэй гэж үнэн юмуу нөхрөө харуул ч гэх шиг омг чимээгүй байгаад байхад бүр галзуурал нь дэндээд байх шиг байна!
Тв нь хүртэл нүүрсний хулгайч гээд зарлацан байхад арга ч үгүй юм уу? Гүтгэлийг мянган хүн үзэж залруулга тайлбар нэг л хүн үзнэ гэж энэ л дээ...
Сошиалын өмнө би ганган чамин ядраагүй хөнгөн шингэн амьдардаг юм шиг харагдаад байгаа байх гэхдээ үүний ард нөр их хөдөлмөр ухаан амралт чөлөөгүй цаг наргүй их ажил байдаг...
Угаасаа сошиалаар дүүрэн сэтгэл өвтгөсөн мэдээнүүд стресс бухимдал байхад би нэмээд зовлонгоо тоочиж яах юм ядарч зүдэрч байгаагаа харуулж стресс нэмж яах юм ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ. Угаас бухимдалтай нийгэмд ядаж сэтгэлийн таашаал хэдхэн секунт ч болтугай аз жаргал өгөх юмсан л гэж боддог.
Миний орлогыг их сонирхож түрүүвч рүү маань өнгийжээ. Угаас анхнаасаа намайг муугаар хардаг хүмүүст юу ч хэлэхгүй! Харин амьдард дөнгөж хөл тавиад алдаж онож яваа дүү нар минь сонирхвол уншаарай.
1. Одоогоор би Sunee's Ballet хүүхдийн сургалтын төвийг ажиллуулаад 10 жил болж байна ямар их түүх байгааг уг хуудсаар ороод үзэж болноо.
Нэг салбараас нөгөө салбарлуугаа цаг бөглөрөлтэй уралдаж гүйнэ.
2. Sunee’s Store онлайн дэлгүүрээ ажиллуулаад хэдхэн сар болж байна нөгөө нүүрсний хулгайч гээд байдаг хүн чинь ингээд л том том ачаагаа зөөгөөд л явдаг Солонгос болон Хятад улсаас бараа бүтээгдэхүүнээ татаж байна. Хөөрхий минь их бишээ одоохондоо бага багаар л эхэлж байгаа энэ их сэтгэл хөдөлмөр тууштай байдал юманд хүргэнээ гэж бат итгэдэг мэдэрсэн учраас. Яг өөрийнхөө хэрэглэж үзсэн зүйлсийг хэрэглэх зааврыг нь үйлчлүүлэгчиддээ тайлбар рийл хийж оруулна. Үйлчлүүлэгчдийн маань сэтгэгдэл маш өндөр байгаад талархаж байгаа
Бичлэг хийж эвлүүлнэ гэдэг багагүй цаг ордог үүний ард маш олон үйлчлүүлэгчидтэйгээ үүр цайтал чатлана бараагаа хүргэж өгнө гээд яривал зөндөө ажил бий.
Та нарын хулгайлж авсан гээд байгаа машиныг унах ч боломж бараг олдохгүй хүргэлийнхээ акуа гээд жижиг тэрэг л их хэрэглээнд хэрэг болж байна даа. Хаяа өөрөө хүргэлтээ хийх тохиолдолч багагүй гарна ингээд ард нь явдаг бэрхшээл тоочвол их тэглээ гээд энэ бол миний л ажил үр шимийг нь хүртэж байгаа бол өгөх асуудал бэрхшээлээ ч өөрөө хариуцаад даагаад явах ёстой.
3. Зэгзийя онлайн ангиа ажиллуулж байна үүр цайтал чатлаал өглөө босоод лайв дасгалдаа орж охид бүсгүйчүүдээ зэгзийлгэх ажилдаа шамдана гэртээ хүүхдээ хараад суух бүдүүн байхын хэцүүг охиноо төрүүлээд 80кг хүртэл таргалахдаа яс махандаа тултал мэдэрсэн учраас эхлээд өөөрийнхөө асуудлыг шийдэж байж бусдын асуудлыг шийднээ гээд зориглосон тэгж ч чадсан онлайн анги бол миний төсөөлснөөс илүү үр дүнтэй байгаад талархаж байгаа
4. хэд хэдэн газартай хамтарч ажиллах гэрээтэй ажиллаж байна үр дүнтэй байдаг учраас л олон жил гэрээгээ сунгаж ажилладаг байх, миний хувьд бартер хийдэггүй учраас уг газруудаас мөн сар бүр тогтмол орлого орж ирнэ.
5. Хамаатны дүү маань нэг хөөрхөн жижиг салон нээлээ л дээ Enerel Nail дахиад л нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө салон хүртэл нээлээ гээд л эхэлсэн тайван бай минийх биш байнга очиж хумсаа янзлуулдаг болохоор очихдоо стори хийж өгдөг ухаантай нэг ч гэсэн хүн маань хөдөлмөрлөж байхад боломжоороо тус болчих юмсаан л гэж боддог дүү минь гээд сурталчилж өглөө гээд үйлчлүүлсэн мөнгөө бүтнээр нь өгөөд л явдаг гэснээс эдний хуйхны цэвэрлэгээнд ороод үзээрэй янзын тэр массаж л бүрр яоо та тэгээд 25к гээд боддоо би нэг рийл хийж харуулнаа
6. 5 пайж хөтлөнө гэдэг амаргүй ажил нилээн цаг хугацаа авдаг сүүлдээ хуян сууна хүзүү нуруу өвдөнө хаяа ийм их ажлыг яаж амжуулдаг байнаа гэж өөрийгөө хүртэл гайхна би нээх мундагтаа биш л дээ бүгд л хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрийнхөө үр шимийг ч хүртэх эрх нь надад бүрэн бий гэж боддог.
7. Сайн хань минь маш их тус дэм болж байна орой ажлаа тараад миний ажилд туслана нөхөр маань ч ялгаагүй цаг наргүй их ажилтай анх нөхрийндөө ирэхдээ хэдэн хувцасаа бариад л ирсэн алдсан зүйлээ одоо л буцааж олж авч эхэлж байна...
Яагаад алдсан гэж үү та нарын мөнгө авсан гэж бодсон хүмүүсээс болж байсан зүйлсээ байхгүй болгож тэмцэл хийжээ. Хичнээн ч удаа өргөдөл гомдол гаргаж хичнээн ч саяыг өмгөөлөгчдөд зарцуулав эцэст нь өөрөө хулгайч болоод л дууссан. Зүгээр дуугай амиа бодоод явсан нь дээр юм уу даа л гэж бодсон даан ч яснаасаа шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй юм!
Нөхөр бид хоёрын зарчим байдаг юм. Үйлийн үр үлдээх муухай зүйл хийхгүй үр минь үлдэнэ хулгай хийхгүй худлаа ярихгүй ажил дээр ч амьдрал дээр ч зарчимтэй хэлсэн ярьсандаа байна гэж. Сүүлдээ охиндоо ч үзэгдэхээ байж өглөө гараад л орой унтаж байхад нь ирнэ ингээд бодохоор тодорхой зүйлийг золиослож байж зарим зүйлийг авна авч өгөхийн хууль...
Энэ дунд ямар ч зугаа цэнгэл байхгүй арай гэж л арьсаа арчлах цагийг хүртэл өөртөө хүчээр гаргана аяаандаа болно бүтнэ гэсэн өөдрөг бодлоор сэтгэлээ дүүргэж бодлын хүчээр амны билгээр ч өөдлөн дэвшидэг л юм байна.
Ганц өөдрөг бодол хангалтгүй ээ бодлоо үйлдэл болгож болох хүртэл нь хичээн хөдөлмөрлөхөд болдог шүү дүү нар минь.
8. Хамтарч ажиллах ганц хоёр реклам хийлгэх санал хөөрхөн ирнээ ихэнх нь миний зарчим үзэл бодол сонирхлоос өөр учраас мөнгө өгье гэсэн болгонд за гээд байдаггүй өөрт таалагдахгүй зүйлсээ хэдэн төгрөг аваад энэ гоё сайн гэж хэлж үнэхээр чаддаггүй надад өөрийгөө ч хүндэтгэх зарчим байна энэ мөрийтэй тоглоом BET MET сурталчилдаг олон дагагчтай хүмүүст бүр үнэхээр хэлэх үг алга! Өөрийг нь хайрлан хүндэтгэдэг дагагч нарынхаа амьдралыг өнөө маргаашийн мөнгөний төлөө санал болгож байдаг...! за насанд хүрсэн хүмүүс дүүрч өөрийнх нь сонголт харин насанд хүрээгүй үзэл бодол нь төлөвшөөгүй амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүд дийлэнхдээ дагна энэ хүүхдүүдийн сэтгэл зүйг хаяа бодож үзээсэй! Хүндэтгэдэг үздэг хайрладаг инфлюзер нь санал болгохоор эхлээд сонирхоно нэг тоглож үзнэ хоёрт алдсан мөнгөө буцааж олох гэж үзнэ тэгээд л донтчих магадлалтай...
Машинтай рийлний дор дандаа эрчүүд орж ирж доромжилжээ ер нь муухай үг хэлдэг хүмүүс ихэнх нь эрчүүд яанаа эрчүүдээ гармоны асуудал байна уу!? Ямар их хов ярьж ямар их бусдыг доромжлох цаг зав байнаа эмэгтэй хүнтэй өөрийгөө жишээд баахан хараагаад байх юм үнэхээр эр нь эрийн шинжгүй болсон учраас л Монгол бүсгүйчүүдийн хүссэн хүсээгүй хүчирхэг байдалд шилжиж амьдралаа байтугай улсаа аваад явталаа хөдөлмөрлөж байна шд тэгэхэд эрчүүдтэй хов ярьж хүн доромжилсон шигээ эмгэнэлтэй...
Харин хамгийн их урам хайрладаг хүмүүс нь бүсгүйчүүд
Ээж болсноосоо хойш эмэгтэй хүнийг эх хүнийг илүү их хайрлаж жинхэнээсээ ойлгож эхэлдэг юм билээ тийм ч учраас өөртөө тулгарсан асуудлаа эхлээд өөрөө шийдээд дараа нь арга замаа хуваалцахыг хичээдэг.
Яахав ээ ингээд яривал ёстой л найздаа сэтгэлээ уудалж байгаа юм шиг зөндөө л юм байна. Гэхдээ миний нэг давуу тал нь ямарч ажлыг ёстой хэнд ч ялархахгүй хөнгөн шингэн хийхийг хичээдэг тэгж ч чаддаг болохоор над шиг жаргалтай амьтан байхгүй мэт харагдаад байгаа байх. Энэ нь ууг нь өөрт илүү амар.
Надад дуртай дургүй байх хамаагүй ээ ямарч байсан би та нарын дайсан биш намайг хараадаг хүмүүсийн зовлонгын шалтгаан нь би биш харин та өөрөө!
Бусдаас буруу хаймаар байгаа бол буруутнаа төрийн ордноос л хай даа хайгаад байлгүй нүдэнд чинь ил байгаа.
Дээрээс нь надад ч гэсэн анхнаасаа өөрийгөө буруу ойлгуулсан алдаа байгаа байх аль алин ч бай нэг нэгнээ мэрж идлээ гээд хожих хүн нь бид лав биш биднийг хооронд алалцуулдаг хүмүүс л хожлыг атгана...!
Сүүлийн жилүүдэд элдэвээр хэлүүлж энэ тэнд зарга хийж явахдаа нилээн тэвчээр сууж нилээн ч туршлага хатуужил сууж нээх элий балаа комментод эмзэглээд байхгүй дархлаатай хүн зүгээр л блок товчоо дарчихдаг учраас доромжилдог хүмүүсийн хайран нэрв цаг юм болов уу даа.
За тэгээд энэ олон ажлын хажуугаар ээжийн эхнэрийн ажил гэж байна ар гэр ахуйн асуудал бидэнд ямар дуусах биш дээ
Ямарч байсан одоо байгаа байсан байх бүхий л зүйлдээ маш их талархдаг дүү нар минь талархал дүүрэн л амьдраарай чин сэтгэлээсээ талархаж сураарай байгаа зүйлсээ анзаарч хайрлаж сураарай
Бүсгүйчүүддээ тэр дундаа гэртээ үрээ хараад сууж байгаа ээж нарт хандаж хэлэхэд бүх зүйл цаг хугацаатай дэс дараатай удахгүй чиний цаг ирнэ
Хэзэн ч хэзээ ч хэзээ ч бүү хэнтэй ч өөрийгөө харьцуулаарай та бол цор ганц таны тэврээд зогсож байгаа үр таны ч биш бүр Монголын ирээдүй та бол ирээдүйг бүтээж байгаа агуу хүмүүс юм шүү
Залуу дүү нар минь чамд байгаа хамгийн үнэтэй зүйл бол залуу нас цаг хугацаа зөв хүмүүстэй нөхөрлөж цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй эд баялаг алдар нэрд бүү яаран шунаарай амьдралд аяаандаа шагнах хүнээ шагнадаг юм шүү . Эрчүүддээ хандаж хэлэхэд хов бага яриарай" хэмээн хатуухан хэллээ.
зочин · 2024/02/01
тамхины цэг дээр бааранд пивоны ард эрчүүд ч хүүхнүүд ч ялгаагүй Энэ хүүхнийг ярихдаа эхлээд балет сургалтаар зөв эхлэсэн гэвч хялбар мөнгө олох гээд улс төрчид дарга нарыг дагасан хүүхэн болсон, сүүлд нь их мөнгөөр сошиал шоу гүтгэлэг хийдэг ч болсон, сүүлдээ улс төрчид нь шунал чанарыг нь мэдээд хаясан, карма нь хүндрээд ойлгоод буцаад зөв замдаа орохыг хичээж, нэг залуу олж аваад амьдралаа бодож, улс төрчидөөс олж авсан мөнгөө өсгөх гээд одоо хичээж байгаа ч гэх шиг ярьцгаадаг нь үнэн худал нь тодорхойгүй
Zochin · 2024/02/01
YANHAN HULGAICH CHIN HUDLAA YU? UMHII YANHAN,BUE UNELEGCHEE
Зочин · 2024/01/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/31
S XN