Ч.Чимэдсүрэн ажлын цагаар хөлчүүрхжээ /бичлэг/
2014/06/24
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байнгын ажиллагаатай болсны нээлт энэ сарын 22-ны өдөр болсон билээ. Харин энэхүү арга хэмжээ зохион байгуулалт муутай болсон гэдгийг экпод оролцогчид хэлж байна. Тодруулбал, “Чөлөөт бүсийн захиргаа, зохион байгуулж байгаа газраас аж ахуйн нэгж иргэдэд ОХУ-аас визгүй 5000 хүн ирнэ гэж бүртгүүлсэн, орой нь харуул хамгаалалттай гээд бизнесийн таатай сайхан бүхий л нөхцөлийг ярьж 800,000 төгрөгийн түрээс авсан. Гэтэл эхний өдөр дарга цэргүүд нь ирээд нээлт ч их л олон машинтай, хүмүүс дүүрэн байсан. Нээлт хийгээд хэдхэн цагийн дараа ямар ч хүнгүй худалдан авагчгүй болж бизнес эрхлэгчид бие биенээсээ Оросуудыг асууж өнөөх шар толгойтнуудыг харах хүслэн болсон. Хэсэг хүлээсний эцэст хойноос орж хувиараа бизнес эрхэлдэг нэг хүн бололтой Орос хүмүүс хилээр гарч ирж чадахгүй байна гээд хүмүүсийн дунд бөөн үймээн дэгдсэн. Ядаж байхад бизнес эрхлэгчдийн барааг харж манаж хонох харуул цагдаагийнхан байхгүй, алга болвол хариуцахгүй өөрсдөө хурааж авч яв гэсэн нь олон асуудал үүсгэсэн. Маргааш нь бас л худалдан авагч байхгүй Оросууд нь ч алга. Тэгээд бизнес эрхлэгчид уурлаж захирагч болон зохион байгуулж байгаа газраас лавлахад бие биерүүгээ чихэж эхэлсэн. Захирагч Ч.Чимэдсүрэн нь согтуу ирж хүмүүстэй маргалдаад сүүлд нь зайлцгаа гэж хэлсэн.” Хэмээн түрээслэгчид бухимдангуй хэлж байлаа.
Зочин · 2014/06/26
naad chultem gedeg hun chini bas l neg frakciin ***haanii hun shdee ajil hiij chadahgui harin arhiig bol uuj chadnaa gej
Зочин · 2014/06/26
Зочин · 2014/06/26
Basal Alhu*****n hun bn,
Зочин · 2014/06/25
hugiin ajil unagaasan L.A.L.A.R.U.U.D.Aa ****uulaachaa altanhuyagaa haanaas iim amitadiig yaaj iim olonoor ni tsugluulj turd ajluuldag bnaa mun ih aviyas shuu