Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, МоАХ-ы дарга Х.Баттулгыг Оросын агент, хөлсний тавиул гэх мэтээр нийгмийн сүлжээнд бичдэг хүмүүс цөөнгүй бий. Тэр бүү хэл АН-ын дарга асан С.Эрдэнэ тэргүүтэй зарим улс төрч хүртэл түүнийг Оросын гар хөл хэмээн шуудхан мэдэгдэж байв.

Үүнтэй холбоотой яриа өнөөдөр "X" нийгмийн сүлжээнд өрнөлөө. Тодруулбал нэгэн хэрэглэгч Х.Баттулгын зургийг тавиад, "Нэг зүйлийг ойлгодоггүй ээ? Би Жэнкотой ямар ч хамаагүй ээ. Сүүлийн үед бүх асуудал, Оросуудтай нийлээд Монголыг хорлочихсон гээд бичих юм. Яг буруугаа яривал ах нар бүгд оролцоотой байх. Би Ерөнхийлөгчтэй 2 удаа ажлаар уулзаж байсан Монгол эр хүн буурьтай төрийн тэргүүн шиг санагдсан." гэв.

 

Нийтлэлч Баабар үүнд нь хариулахдаа: "Оросын байгууллагаас мөнгө аваад л Монголыг яаж хорлоё доо гээд амьдралаа зориулдаг гэдэг нь логик талаасаа ч Монгол хүний хувьд ч боломжгүй дэмий яриа.

 

 

Төрлөх зангаасаа болж оросуудыг хульхидаад мөнгөтэй болсон. Тэр мөнгөөрөө эх орныхоо төлөө хөшөө ч босгосон. Хулхидуулсан оросууд одоо түүнийг үзэхээ больсон, орос дүрмээр алнаа л гэж байгаа.

 

 

Амь нас гэр орон байгаа баялагаа бүгдийг барьцаанд тавсан хүн эх орон байтугай юугаа ч гарздахад өөрийн эрхгүй бэлэн болдог. Уг хүн нь эх орныхоо эсрэг хүн яавч биш. Ердийн монгол хүн болохоор эх орон элгэн садандаа хайртай.

Эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хөөрхий гарах гарцгүй болсон өрөвдөм нэгэн. Миний харж байгаагаар ийм л юм болсон. Холбогдолтой нэг бус баримтыг сайн мэдэх ч хүнийг нь өрөвдөөд байдаг юм." гэжээ.

 

сонин mn