Х.Нямбаатар: Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд саарал автобуснуудаас жил бүр ₮25 орчим тэрбумыг төвлөрүүлнэ
2024/02/01
Нийтийн тээврийн 600 шинэ автобус авч байгаа ч хүртээмжгүй, иргэд гадаа удаан хүлээж зогсож буйг хэлж байгаа юм.
Автобусны үйлчилгээний зохицуулалтын талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "600 шинэ автобусаа бүгдийг хүлээн авч дуусаж байна. Шинэ автобуснуудын 115-ыг гурван хувийн байгууллагад өгсөн. Эдгээрийн төхөөрөмж суурилуулах, даатгалын ажил дуусаж байгаа.
Шинэ автобуснуудаас 130 орчим нь үйлчилгээнд гарахад бэлэн байна. Өмнө нь 400 автобус аваад эргэж огт төлөлт хийгдээгүй жишгийг хувийн ААН шаардаад байгаа юм. Тиймээс хувийн байгууллагуудаас барьцаа, үйлчилгээний хураамж авч автобуснуудаа долоон жилийн хугацаатай ашиглуулах юм. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьсан.
Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн компанид өгсөн саарал автобуснуудаас жил бүр 25 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.
Дахин хоёр хувийн компани автобус авах хэлцэл хийх гэж байна" гэв.
"Нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос 880 нь гарсан. 100 гаруй автобусыг ямар нэг байдлаар үйлчилгээнд гаргахгүй байна. Жолооч олдохгүй зэрэг зовлон байна.
Дүүргүүдийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд автобусны жолоочийг үнэ төлбөргүй сургах сургалт зохион байгуулна" гэдгийг тэрбээр хэллээ.
Зочин · 2024/02/01
Нямбаатараа амьд бол автобусаа хуучнаар нь явуул
Зочин · 2024/02/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/01
80955877
Зочин · 2024/02/01
SEXSEER UILCHLI AX NRT