Зарим аймгийн нутгаар бага хэмжээний цас орно
2024/02/03
Өнөөдөр баруун болон зарим аймгийн нутгаар бага хэмжээний цас орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Харин Улаанбаатарт цаг агаар тогтуун байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–5°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.