Буянт-Ухаа-2 хорооллын замаар зорчиж явсан машин гулсаж, жалганы ирмэгт тэгнэн унах гэж байжээ
2024/02/05
Улсын хэмжээнд өчигдөр цас, мөсөнд суусан гурван дуудлага бүртгэгджээ. Үүнээс хоёр нь орон нутагт бол нэг нь нийслэл хотод байна.
Тодруулбал Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-2 хорооллын байрны урд жалга руу гурван зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр 19:24 цагт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 15-53 насны гурван хүнтэй Тоёота Приус-41 загварын автомашинаар зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг татан гаргаж, аюулгүй болгосон байна.
Харин орон нутагт буюу Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн 12-48 насны дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, дөрвөн иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэжээ.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн “Хожуулын гүүр” гэдэг газар Хьюндай Портер загварын ачааны автомашин Хожуул голд мөсөнд цөмөрч явах боломжгүй болсон байсныг татан гаргасан байна.
Зам халтиргаа гулгаатай энэ үед хурдаа тохируулж явах, зам товчилж голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.
Зочин · 2024/02/05
AXD S XNGALTAI UILCHLI80955877
Зочин · 2024/02/05
S XALYYTSTL80955877