Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын "Пома" группийн төлөөлөл оролцож байгаа юм.

"Пома" компанийн төслийн менежер "Улаанбаатар хотын Захигаатай хамтран хэрэгжүүлэхээр болсон дүүжин тээврийн төслийг танилцуулав.

Төслийн гүйцэтгэгч Пома группийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр Франц улсаас энэ долоо хоногт ажлын шугамаар ирсэн.

Бид энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захиргаа, төслийн нэгж, Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж, төслийг урагшлуулах шийдвэрийг гаргана. 

Францын Пома групп өөрийн охин компаниудтай хамтран дэлхий даяар дүүжин тээврийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Охин компаниуд судалгаа, бүхээгийн загварыг зохион бүтээх, механик эд ангийн угсралтыг хийдэг юм.

Спортын буюу цасны дүүжин тээврээс гадна хотын, аялал жуулчлалын, уул уурхай, салхины эрчим хүч, энтертайнмент зэрэг олон хэлбэрийн системийн төслийг хэрэгжүүлдэг.

Уул уурхайн машин механизм хүрэх боломжгүй газарт дүүжин тээврээр ашигт малтмал зөөвөрлөдөг. Салхины эрчим хүчний төсөл болон энтертайнментад дүүжин тээврийг ашигладаг.

Дүүжин тээвэр нь газрын ган татлагат, агаарын троссон татлагат тээврийн хэрэгсэл гэсэн хоёр технологитой.

Бид төслөө АНУ, Өмнөд Америк, Европ, Азийн орнууд, Евро-Азийн орнуудад хэрэгжүүлсэн байдаг.

Дүүжин тээврийг Колумб улс нийтийн тээвэртээ нэвтрүүлж чадсан юм. Тус улсад зургаан шугамыг амжилттай ашиглалтад оруулсан жишиг төсөл юм. Энэ нь 20 жилийн өмнө эхлүүлж байсан төсөл. Ингэснээр дуу чимээгүй, агаарын бохирдол үүсгэдэггүй, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй төхөөрөмжийг бүтээх боломжийг Пома группт олгосон юм.

Мөн Францын томоохон хотод дүүжин тээврийг нийтийн тээвэртээ амжилттай хэрэгжүүлсэн. 1-2 жилийн өмнө ашиглалтад орсон дүүжин тээвэр нь зорчигчдын суух дуртай, талархлыг хүлээсэн. Дүүжин тээврээсээ буугаад метро, автобусанд шууд суугаад явахаар холбогдсон байдаг.

Дэлхийн том хотуудад газарзүйн байрлал нь хуваагдсан, хүн амын нягтаршлаас шалтгаалан түгжрэл ихтэй, агаарын бохирдол, дуу чимээ ихтэй асуудлыг дүүжин тээвэр шийдэх боломжтой болоод байгаа юм.

Үүний үр дүнд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, 40 минут зорчдог хугацааг дөрөв дахин багасгасан байх жишээтэй.

Францын Телло дүүжин тээвэр нэг цагт хоёр талдаа 10,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Эдгээр иргэнийг автобусаар тээвэрлэвэл нэг цагийн хугацаанд 100 автобус хэрэгтэй, автомашинаар зөөвөрлөвөл 2,000 машин хэрэгтэй болно гэдгийг тооцоолсон болно.

ОХУ-ын Нижний Новгород хотын Волга мөрөн дээгүүр дүүжин тээврийг нэвтрүүлсэн нь цастай, мөстэй хүйтэн нөхцөлд ажилладгийг нотолж байгаа юм. Хүйтэн, дулаанд ажилладаг" гэв.

Улаанбаатар хотод ч гэсэн Туул гол дээгүүр дүүжин тээврийн шугам тавигдах аж.

 

ШУУД ҮЗЭХ: